Шүүхийн ёс зүйн хорооноос Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурьд сахилгын хэрэг үүсгэжээ. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шүүгч М.Батсууриас гадна Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэрийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй гэх үндэслэлээр Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргаад байсан юм.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "М.Батсуурь нь Худалдаа хөгжлийн банкны Хууль эрх зүйн газрын захирлаар, түүний эцэг Д.Мишиг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцсон Юнайтэд Энержи ХК-ийн захирлаар ажиллаж байсан. Гэтэл үүнийгээ АТГ-ын ХОМ-т бүртгүүлээгүй нь нотлогдсон гэж Шүүхийн ёс зүйн хороо үзжээ. Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь нь Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэргийг зориудаар 49 хувийг худалдан авсан талд шийдсэн гэж хардаж байна. Мөн шүүгч Х.Идэрт сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Х.Идэрийн аав УИХ-ын гишүүн асан н.Хувьтөгөлдөр нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан этгээдүүдээс цалин авч ажиллаж байсан нь тогтоогдсон. Тэрээр Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэрэг дээр ажилласан. Харин Шүүхийн ёс зүйн хорооноос ирсэн албан бичигт, Х.Идэр нь хүүхэд байхаасаа эцэг н.Хувьтөгөлдөртэй хамт амьдарч байгаагүй. Тиймээс ХОМ-тээ анхнаасаа энэ талаар дурдаагүй бөгөөд эцэг н.Хувьтөгөлдөр нь ямар нэг байдлаар нөлөөлөх боломжгүй тухай дурдсан байна. Үүнийг бид хүндэтгэн хүлээн авсан. ЗГХЭГ-аас цаашид энэ албан бичгийг үндэслээд, АТГ болон шүүгчийг томилдог субъектэд хандана" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Сахилгын арга хэмжээ авагдахгүй ээ .Мөрийцсөн ч болно. Харж л байгаарай.
gemt khereg shuu dee
Сахилга биш гэмт үйлдэл. эрүүгийн хэрэг үүсгэх ёстой юм биш үү. НӨГӨӨ ӨӨРЧЛӨГДСӨН ПРОКУРОР ШҮҮХ ЯАСАН БЭ? ТЭСГЭМ ХҮЙТНЭЭР ЖАГССАНЫ ҮР ДҮН ХААЧСАН БЭ?