Гавъяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид өнгөрсөн 2-р сарын 22-23-ны шилжих шөнө буюу 48 цаг саатуулагдах үедээ нас барсан хэрэг гарсан. Талийгаач нь цусаараа гэрээслэл бичиж, хөхний даруулгаар хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн юм.
Энэ хэрэгтэй холбоотойгоор таван хүнийг сэжигтэн, яллагдагчаар татаад байгаа ажээ. Тодруулбал, ШШГЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцээд эрхэлсэн ажилдаа хайнга хандсан 461-р ангийн даргыг, харуул хамгаалалт хариуцсан дэд дарга болон холбогдох ажилтнуудыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Тэднийг уг хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 23.5.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйл.Хайнга хандах
1.Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албаны ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон, бусдад их хэмжээний хохирол учирсан бол хоёр жил хүртэл хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зааажээ.
Сэтгэгдэл ( 12 )
лайтай авилгач авгай үхэхдээ хүмүүсийг хэрэгт хийх юмдаа
Sanaatai ami nadiig n huivaldaj hunuusun l duu. !!!
Sanaatai ami nadiig n huivaldaj hunuusun l duu. !!!
Buzar avilgach
зүгээр үхэж болдгүй юмуу мөн олон хүнд гай болж байн даа
Үхэх дээ хүртэл бусдад гай болох юм даа
Buhel buten hunii ami nastai holbogdson humuusiig 2hon jil araich doromjilj bnaa
Над хэд чинь ажилдаа хариуцлагагүй хандсан нь тодорхой. Нүүрсний уурхай, авилга, хээл хахуулийн гол хэргийн эзэд яасан бэ. Нэгээр нь нөгөөг нь битгий дарал даа.