Японд Tokyo Game Show үзэсгэлэн нээгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Дэлхийд томоохонд тооцогдох олон улсын тоглоом үйлдвэрлэлийн салбарын үзэсгэлэн болох “Tokyo Game Show” өнөөдөр Токио хотын зэргэлдээх Тиба мужид нээгдлээ.

“Нэг ертөнц, хязгааргүй баяр баясгалан” уриан дор болж буй энэхүү арга хэмжээнд хоёр мянга гаруй тоглоомыг танилцуулж байна. Үзэсгэлэнгийн үеэр 2020 оны гуравдугаар сард танилцуулах Final Fantasy VII Remake тоглоомын шинэ хувилбарыг танилцуулжээ. Энэ оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр нээлтээ хийх адал явдалт Death Stranding тоглоомыг мөн танилцуулж байна.

Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочид шинээр гарч буй тоглоомтой танилцахаас гадна өөрсдөө тоглож үзэх боломжтой юм. “Konami” компани Contra, Pro Evolution Soccer зэрэг тоглоомоо тоглож үзэхийг санал болгож байгаа бол үзэсгэлэнгийн үеэр видео тоглоом тоглох тэмцээн зохион байгуулж байна.

“Tokyo Game Show” үзэсгэлэн 1996 оноос хойш уламжлан болон жил бүр зохион байгуулагддаг бөгөөд үзэсгэлэнг жил бүр 250 мянга гаруй үзэгч ирж сонирхдог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top