Японы Кагава мужийн Камацү хотын тойргийн шүүх тус мужийн захиргаанаас гаргасан хүүхдийн өдөрт компьютер тоглоом тоглох хугацааг нэг цагаар хязгаарлах тухай тогтоол нь Японы Үндсэн хуульд нийцсэн гэж үзжээ.
Киодо агентлагийн мэдээлснээр, энэ шийдвэр 2020 оны дөрөвдүгээр сард хүчин төгөлдөр болох үед ахлах ангийн нэгэн сурагч ээжийн хамтаар энэхүү хязгаарлалт нь Үндсэн хуулийн 13-т заасан аз жаргалд тэмүүлэх эрхийг зөрчиж байна хэмээн үзэж, шүүхэд хандсан байна.
Кагава мужийн захиргаа компьютер тоглоомын донтолттой тэмцэх зорилгоор сургуулийн сурагчдын өдөрт компьютер тоглоом тоглох хугацааг нэг цаг, амралтын үеэр 1.5 цагаар хязгаарлаж, бага ангийн хүүхэд 21.00 цаг, ахлах ангийн сурагч 22.00 цагаас хойш тоглохыг хязгаарласан шийдвэр гаргажээ. Эл хязгаарлалтын хэрэгжилтийг эцэг, эхчүүд өөрсдөө хянах ёстой ба зөрчсөн тохиолдолд ямар нэгэн торгууль төлөхгүй гэнэ.
Шүүхэд хандсан ээж, хүү хоёр аз жаргалд тэмүүлэх эрхийг нь зөрчсөний төлөө 1.6 сая иен буюу 11.5 мянган ам.доллар нэхэмжилжээ. Харин тойргийн шүүх тоглоомын донтолтыг өвчин гэж үзсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шийдвэрийг үндэслэн Кагава мужийн захиргааны тогтоол Үндсэн хуульд нийцсэн гэж үзсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )