Геймерүүд Гитлерийг хэдэн удаа устгасныг тооцоолжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

“Sniper Elite 5” видео тоглоомыг зохиогчид эл тоглоомын талаарх сонирхолтой статистик гаргажээ.

Геймерүүд нийт 1.3 тэрбум дайсныг устгаснаас 392 саяыг нь толгой, 30 саяыг нь зүрх рүү нь буудаж устгасан байна. Түүнчлэн, тоглоомын нэг бай болох Адольф Гитлерийг устгасан тоо, аргыг мөн тооцоолсон байна. Гуравдугаар рейхийн удирдагчийг геймерүүд дунджаар нэг минутад хоёр удаа, нийт 542 мянган удаа устгажээ. Гитлерийн ихэнхдээ галт зэвсгийн тусламжтай устгадаг байна. Байг мөн тулаанд болон дэлбэлэх аргаар устгажээ.

“Sniper Elite 5” видео тоглоом нь 2022 оны тавдугаар сарын 26-нд гарчээ. “Sniper Elite 5”-ыг АНУ-ын армийн мэргэн бууч Карл Фейбернийн түүхэд зориулж, Дэлхийн хоёрдугаар дайны үйл явдал дээр үндэслэн бүтээжээ. “Sniper Elite 5” -ын үйл явдал 1944 онд Францад өрнөдөг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top