"Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбатыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс өнгөрөгч тавдугаар сард хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.
Түүнийг Чингис бондын хөрөнгөөс "Хөгжлийн банк"-аар дамжуулан барьцаа хөрөнгөгүйгээр хоёр ч удаа зээл авсан. Дээрх зээлээ төлөөгүй гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, түүнийг яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт гаргасны дагуу өнгөрөгч долоо хоногт Б.Эрдэнэбатад яллагдагчаар татах тогтоолыг танилцуулжээ.
Энэ оны тавдугаар сарын 23-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрэл" группийг "Хөгжлийн банк"-аас авсан 99.5 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй ноцтой зээлдэгчдийн нэг гэж мэдэгдэж байсан бол хариуд нь "Эрэл" группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат "Авсан зээлээ хугацаанд нь графикийн дагуу төлөөд явж байгаа" гэх тайлбарыг өгч байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )