Тохижилт, үйлчилгээний компаниудын ур чадварын тэмцээн болно

2019 оны 09 сарын 20

Нийслэлийн есөн дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудын өвөлжилтийн бэлэн байдлыг хотын удирдлагуудад танилцуулах, ТҮК-иудын хооронд туршлага солилцуулах, нийслэлийн иргэдэд үзүүлж байгаа хог хаягдлын үйлчилгээний менежментийг сайжруулах зорилготой ур чадварын тэмцээн есдүгээр сарын 20-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Хүй 7 худаг дахь Авто худалдаан төвд болно. 

Нийслэлийн есөн дүүргийн ТҮК, нийслэлийн Хот тохижилтын газар, нийт 21 байгууллага, аж ахуйн нэгж оролцох уг тэмцээнийг зохион байгуулагчаар УБЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэс, Швейцарын хөгжлийн агентлагаас Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа “Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежментийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэгч “Кови” ХХК, Хог хаягдлын үйлчилгээний хяналтын төрийн бус байгууллагууд ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top