Гангийн гэгээн дурсгалд: Тэр ганцаар ирсэн

2019 оны 09 сарын 21

Дурсамж - 2014.02.14

Өглөөг Гангийн дуутай угтлаа. Гангийн шинэ дуунд татагдан, догдлон сонслоо. Ямар ч дууг нь сонсохдоо яагаад ийм авьяастай, яагаад ийм мэдрэмжтэй юм бэ гэж хамгийн тааламжтайгаар жаргаж сонсдог. Гангийн “Зөрлөг” гоё. Гангийн “Халамцуу салхи” гоё. “Киви”-д зохиож өгсөн “Хайр нь арын нь даана”, “Маднесс”-ын "Нэг өдөр", “Амьдрал чамд”, "Зочин"-г хэзээ ч, хэд ч сонссон уйдахгүй юм. “Амьдрал чамд” нь  “Madness-2 Saikhnaa” цомогт багтсан байгаа.
 

 

Амьдрал чамаасаа би юу хүсэх вэ дээ
Атгаж болох бүхнийг чи өгсөн
Алд хэрчим газар амьдрал бүхлээр оршдогийг
Би мэдсэнгүй, Юу ч гэхэв дээ

Саарал ч гэсэн хайрт хот минь сүндэрлэсээр
Сая сая цонхны цаана
Мянга мянган амьдрал
Сайн бүхний дундаас чи бид хоёрын
Учрал гэрэлтдэг шүү, Энэ гайхамшиг шүү

Гадаа ирчихээд эртний танил дуу эгшиглэсээр
Зүрх сэтгэлийг минь хөглөнө
Амьдралд би одоо ч эрхэлсээр
Энэ гудамжаар гараа халааслан алхана
Элдвийг эргэцүүлж бодно
Цонхыг чинь ширтэн зогсоно…

Үг сонголт, нийтлэг дууны шүлгээс шал өөр... Энэ мөрүүдийг үү... Гангийн бичдэг дууны шүлгүүд ингэж ялгардаг. Тэр л ингэж онцгой бичнэ. Өнөөдөр сонссон түүний шинэ дуу “Андууд”.

Би ганцаар ирсэн
Нуруундаа аранзнаас өөр хөрөнгөгүй
Амьд л явбал
Алтан аяганаас ус ууна гэж үг бий
Би энд дасчээ
Энд би нөхөдтэй болсон…

 


Энэ дуу Ганг, түүний гэргий Daisy хоёрын “Ганг рекордс”-ын бүтээл. Дууны үг, аяыг Ганг бичиж, өөрөө дуулжээ.

Madness” хамтлагийн анхны соло гитарчин Ганг. Ая зохиогч Ганг. “Ганг рекордс”-ын Гангдаа баяр хүргэе. Хэнд ч давтагдагдаагүй чиний ертөнцөөс өөр олон гайхалтай бүтээлүүд ундарч байг. Дараагийн удаа Ганг, Daisy хоёрын хамт дуулахыг сонсмоор байна, та хоёрт хайртай хүмүүс нь...

Өнөөдөр. 2019.09.21

Өглөөг харамсалтай мэдээгээр угтлаа. Ганг маань энэ хорвоог орхин явжээ. Өвчний улмаас таалал төгссөн хатуу мэдээ биднийг цочролд орууллаа. Хайртай гэргий, сайхан охидуудаа орхиод ийм эрт буцсанд нь итгэж чадахгүй байна.

Үзэгчдийн суудалд 1000 хүн байсан ч эсвэл аравхан хүн байсан ч дуугаа зөвхөн амьдаар, зөвхөн чин сэтгэлээсээ дуулдаг дуучин байсныг нь дурсан, эмгэнэлийн, хайрын, харууслын үгсийг түүнд зориулан бичиж байна. Орос, англи, хятад хэлээр чөлөөтэй ярьдаг, хил хязгааргүй сэтгэдэг байсныг нь дурсан санаж байна. Ганг бусдад таалагдах гэж зовдоггүй, өөрийнхөөрөө, зөвхөн өөрийнхөө ертөнцөд дуулж, бичиж, хөгжимддөг дэндүү ховор авьяас байсан. Тэр яг Виктор Цой шиг. Тэр Цойн дууг гайхалтай гоё дуулдаг байсан. Дурсгалд нь зориулж олон тоглолт хийсэн. 

Тэр өөрөө тэр чигээрээ эрх чөлөө байсан. Энэ амьдралын хамгийн сонирхолтой "Зочин" байсан... Ганц хувь, өвөрмөц, бусдаас нэг л гоц гойд хөг байсан.


Буурал энэ орчлонгоос буцах цаг минь болохоор
Бурхнаас өгсөн эцсийн ганц амьсгалаа
Буцааж гаргаад чамдаа өгчихөөд
Будант алсын замд сэтгэл амар явах юмсан

Нарт энэ ертөнцөөс халих цаг минь болоход
Намрын шар навч, эцсийн ганц амьсгалаа
Нандин зүрх минь чамдаа би бэлэглэчихээд
Найман зовхист сэтгэл амар одохсон доо...  

 

(Гангийн ая. Дуучин Daisy, Хаянаа. "Чамдаа" дуунаас)
 

Өөрийнхөө дуу шиг үзэсгэлэнтэй намраар, өөрийг нь авахаар ирнэ гэж мэдэж байсан дулаахан намраар найз минь эцсийн амьсгалаа татлаа... Уйтай байна. 

Өглөөг ийм хэцүү мэдээтэй эхэлсэн ч, эвлэрэхийг хүсэхгүй байгаа ч өнөөдөр зөвхөн түүний дууг л сонсмоор байна. Гангийг л сонсмоор байна. Тийм авьяастай хүнийг ийм гунигтай явуулмааргүй байна.


"Миний муу аав" киноны дуу, "Халамцуу салхи". Үг, аяыг Ганг зохиож, өөрөө дуулсан
 

 
"Маднесс" хамтлаг, "Амьдрал чамд". Үг, аяыг Ганг
 
 
"Маднесс" хамтлаг, "Нэг өдөр". Үг, аяыг Ганг
 

"Зөрлөг" киноны дуу, "Дурлал юу хүснэ вэ". Үг, аяыг Ганг
 
 
"Маднесс", "Ус дээшээ урсдаг" киноны дуу. Үг, ая Ганг
 
 
"Нисванис", "Нэргүй дуу". Үг, ая Ганг
 

 
"Киви" хамтлаг, "Хайр нь арын нь даана". Үг, аяыг Ганг
 
 
Дуучин Онон, "Тайвшрал". Үг, ая Ганг
 
 
"Лемонс" хамтлаг, "Хайрын рекорд" киноны дуу. Үг, аяыг Ганг
 

 
Daisy, "Гэртээ хүрэх зам". Үг, аяыг Ганг
 
 
"Маднесс" хамтлаг, October. Үг, аяыг Ганг
 
 
"Номин талст" хамтлаг, "Чинийх". Үг, аяыг Ганг
 
 
Д.Жаргалсайхан, "Дандаа". Үг, ая Ганг
 

Намайг авахаар намар ирлээ
Үзэсгэлэнт сайхан намар ирлээ
Зөөлөн бороотой ирлээ
Явья аа, чиний ээлж ирлээ гэлээ

Намарт би учраа хэллээ
Цаг минь болсныг би мэдсэнгүй
Цайгаа ууж амжсангүй
Энэ дуугаа дуусгаж чадсангүй... 

Үгийг Ганг  (Маднесс, "Зочин" )
 

 
Ум сайн амгалан болтугай. 

 

Сэтгэгдэл ( 50 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анти(202.21.127.170) 2019 оны 09 сарын 26

Сайн төрлийг олоорой Ганг. Ум мани бад ми хум.

0  |  0
Зочин(150.129.140.234) 2019 оны 09 сарын 25

Ум ма ни бад ми хум

0  |  0
Zochin(24.9.102.210) 2019 оны 09 сарын 24

Um sain amgalan boltugai

0  |  0
zochin(103.10.22.156) 2019 оны 09 сарын 23

suut humuus zugnuj heldeg shuu dee uneheer namar yvchihlaa daa ahin mongoldoo turuurei um sain amaglan boltugai

0  |  0
Сонсогч(182.160.37.189) 2019 оны 09 сарын 24

Дуунуудад нь дуртай. Хийсэн юмтай, амьдарсан шиг амьдарсан эр хүн шүү.

1  |  0
Зочин(64.119.17.1) 2019 оны 09 сарын 23

Ум сайн амгалан болтугай. Ум мани бад мэ хум

0  |  0
Bo(112.72.6.226) 2019 оны 09 сарын 25

Сайхан залуус маань яагаад ийм эрт яваад байнаа. харамсалтай

3  |  0
Баска(66.181.161.15) 2019 оны 09 сарын 23

Ум сайн амгалан болтугай

0  |  1
Тѳрѳѳ(202.126.89.143) 2019 оны 09 сарын 25

Маш харамсалтай мэдээг Дижиталын Эрка ахаас сонсоод шок болж билээ. Гайхалтай бас бахархмаар хүндэлмээр ах минь. ВикторЦойн гэгээн дурсгалт гэж ковер тоглолтын 13-р хорооллын . street13 club-т болох тоглолтын зб дээр явж хожим гэргий Daisy-н ВИП тоглолтын зб дээр бас явж байхдаа ахтайгаа сайхан дотно танилцсан билээ. Даруу тѳлѳв ах минь. Гитараа бариад хѳгжимдѳѳ уусхаар тэс ѳѳр ертѳнцийг бий болгож чаддаг гайхалтай хүн бсан да.Ум сайн амгалан болтугай

5  |  0
Hero(39.110.208.21) 2019 оны 09 сарын 22

Маш харамсалтай, хайран ч сайхан, авьяаслаг уран бүтээлч байв даа. Тэр дээрээс биднийгээ үргэлж ивээж, хөглөж байна гэдэгт чинь итгэж байх болноо. Ар гэр болон төрөл төрөгсөддөд нь гүн эмгэнэл илэрхийлье

1  |  0
Munkhu(37.166.191.13) 2019 оны 09 сарын 22

Um maanii badmi hum

1  |  0
zochin(202.126.88.38) 2019 оны 09 сарын 22

Beleg tankhai uran buteelch bsan daa. ym sain amgalan boltugai

1  |  0
neg surguuliin (202.9.42.231) 2019 оны 09 сарын 23

taivan noirsdoo chi munh busiig yzyylsen uran byteel chin munhud orshinoo

4  |  0
Яагаад зочин(66.181.161.15) 2019 оны 09 сарын 25

Зочин бол классик шдээ. Яагаад намар явна гэж тэр бичив ээ? Яагаад хамгийн төгс намар явчихав аа.

8  |  0
Яагаад зочин(66.181.161.15) 2019 оны 09 сарын 23

Зочин бол классик шдээ. Яагаад намар явна гэж тэр бичив ээ? Яагаад хамгийн төгс намар явчихав аа.

3  |  0
mn(202.131.243.186) 2019 оны 09 сарын 23

Ховорхон төрөх авьяастай, бусдаас нэг л өөр нэгэн байж дээ. Арай эрт явчихлаа даа. Эргэж монголдоо төрөөрэй та. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ!

2  |  0
Ari(66.181.183.133) 2019 оны 09 сарын 22

Үнэхээр харамсалтай байна. ум сайн амгалан болтугай

1  |  0
Батдорж(204.14.77.213) 2019 оны 09 сарын 22

УМ САЙН АМАГЛАН БОЛТУГАЙ

2  |  1
Bayarmaa(103.229.120.237) 2019 оны 09 сарын 22

Uneheer hovorhon avyastai medremjtei uran buteelch zaluu bailaa.Denduu ert butslaadaa.Uneheer haramsaltai baina.Naiz mini taivan noirsdoo.Gun emgenel ilerhiiley.Um ma ni bad me hum.

2  |  1
Bayarmaa(103.229.120.237) 2019 оны 09 сарын 22

UNeheer governing avatar merely inform

1  |  0
Tuul(202.9.43.253) 2019 оны 09 сарын 22

Ym sain amaglan boltugai

1  |  0
зочин (59.153.115.153) 2019 оны 09 сарын 22

УМ МА НИ БАД МИ ХУМ

2  |  0
зочин (66.181.190.9) 2019 оны 09 сарын 23

Ум ма ни бад мэ хум. Намайг авахаар намар ирлээ ,Чиний ээлж ирлээ гэлээ . Яагаад ч ийм үгтэй дуу бичээд байсийм бол ,совин юм болов уу.

3  |  0
Цэцэгдэлгэр(66.181.161.85) 2019 оны 09 сарын 25

Ум сайн амгалан болтугай!

1  |  1
bayarjargal(202.126.88.163) 2019 оны 09 сарын 22

gun emgenel ilerhiilii

1  |  0
Би энд дасчээ (64.119.16.245) 2019 оны 09 сарын 22

Би энд дасчээ Энд би нөхөдтэй болсон…

1  |  0
zz(103.26.195.178) 2019 оны 09 сарын 22

buh duund n durtai! Duunuud n ih goe sonsgolontoi ayalguutai sonsood l baimaar. Ger buld n gun emgenel ilerhiilie. Um ma ni pad me hum!

2  |  0
Бадмаараг(202.179.25.84) 2019 оны 09 сарын 23

Мөн ч их зовлон жаргалтай үеээ энэ дуунуудтай хамт даван туулсан даа. Хүнд дуртай дуу гэж байгаад, хайртай дуу гэж бас байдаг бол энэ л бүтээлүүдээс би нэрлэнэ. Энэ хүн миний хувьд амьд байна. :”(

7  |  1
Unshigch(66.181.161.69) 2019 оны 09 сарын 22

Эмгэнэл илэрхийлье, ум сайн амгалан болиугай.

2  |  0
Zochin(202.179.10.106) 2019 оны 09 сарын 22

Yanda .Yagad iim aviyas chadltai sain humus n yavad bnaa.Mongol min neg l bishe.

1  |  1
Badamkhand Badamaa(202.9.42.61) 2019 оны 09 сарын 27

Монголын минь авъяастай сайхан залуус ямар эрт яваад бнаа.Харамсаж байна.

5  |  0
RIP(64.119.20.233) 2019 оны 09 сарын 22

Ymar xaramsaltai medee ve! Mash goe2 duunuud zoxiodog avyas n dundarshgui zaluu yumsan oshoo goe 2 duunuud zondoo l xiisendee ger buld n l xetsuu bgada gun emgenel ilerxiiley RIP

1  |  0
Зочин(202.126.88.193) 2019 оны 09 сарын 27

Гэр бүлд нь эмгэнэл илэрхийлэе.

3  |  0
зочин(202.21.109.42) 2019 оны 09 сарын 25

ямар харамсалтай вэ. сайхан залуус ямар эрт яваад бнаа. Гэр бүлд нь эмгэнэл илэрхтйлье.

4  |  0
Зочин(66.181.190.120) 2019 оны 09 сарын 22

Ум ма ни бад мэ хум. Эх булагтаа амгалан морил доо.

1  |  0
Зочин(64.119.19.98) 2019 оны 09 сарын 22

Ум сайн амгалан болтугай, Daisy зөрлөг киноны дууг үргэлж сонсдог.

1  |  0
Х(139.5.216.90) 2019 оны 09 сарын 22

Ум ма ни бад ми хум.Дэзи гийн дуунд дуртай.Гэр бүл гэж мэдээгүй байж.Харамсалтай юм болж гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье

1  |  1
Х(139.5.216.90) 2019 оны 09 сарын 22

Ум ма ни бад ми хум.Дэзи гийн дуунд дуртай.Гэр бүл гэж мэдээгүй байж.Харамсалтай юм болж гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье

1  |  0
сонсох дуртай(139.5.217.156) 2019 оны 09 сарын 22

Ум сайн амгалан болтугай

1  |  0
Sonsogch(31.0.32.71) 2019 оны 09 сарын 22

Mundag hun bsaan, um sain amgalan boltugai. Oshoo zondoo olon duunuud bichsen shuu dee.

1  |  0
М(66.181.191.44) 2019 оны 09 сарын 22

Ум ма ни бад ми хум Урлагийн тэнгэрт амгалан морилж сайн төрлийг олох болтугай! Ум ма ни бад ми хум Ум ма ни бад ми хум Ум ма ни бад ми хум

1  |  0
б(66.181.182.215) 2019 оны 09 сарын 22

ум сайн амгалан болтугай

2  |  0
зочин (66.181.190.9) 2019 оны 09 сарын 22

Ум ма ни бад мэ хум.

1  |  1
Ariuka (66.181.161.20) 2019 оны 09 сарын 22

Um sain amgalan boltugai, sayahan victor tsoi nas barsan udriig dursaj Niciton clubd duulj baisan

2  |  0
Нандиа(66.181.180.177) 2019 оны 09 сарын 23

Хайртай, авъяасанд чинь маш их хайртай

4  |  0
Zulaa(103.57.92.104) 2019 оны 09 сарын 22

Um sain amgalan boltugai buyantai hun bsan bhdaa

3  |  0
Munkh(64.119.23.71) 2019 оны 09 сарын 22

Ummanibadimihum

1  |  0
1(66.181.181.221) 2019 оны 09 сарын 22

Эвий эвий авъяастай хүн гэж энэ хүнийг л хэлэх байсандаа

2  |  0
Tsetseg tsegi(213.147.167.96) 2019 оны 09 сарын 22

Um sain amgalan boltugai

2  |  0
Solongo(150.129.143.89) 2019 оны 09 сарын 25

Um sain amgalan boltugai

3  |  0
Top