Ганбаатар овогтой Ганхуяг буюу Ганг хэмээх урлагийн нэрээрээ олонд алдаршсан авьяаслаг дуучин, хөгжмийн зохиолч ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын хөгжмийн урлагт нөхөгдөшгүй гарз тохиолоо.
Г.Ганхуяг нь 1978 оны тавдугаар сарын 15-нд орчлонд мэндэлж, аав, ээжийн хайрыг татсан сайхан хүү болон өсөж торнисон юм.
Тэрээр Орос, Монголын хамтарсан III дунд сургууль төгсөж, Хилийн цэргийн дээд сургуульд суралцаж, хилийн шалган нэвтрүүлэх албаны офицер, англи хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн билээ. Тэр хэлний гоц авьяастан байсан бөгөөд орос, англи, швед, хятад хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн байлаа.
Г.Ганхуяг нь таван охиндоо нөмөр болсон Монголын сайхан аав, халамжит хань байлаа.
Г.Ганхуягийн уран бүтээлийн замнал нь "Маднесс" хамтлагийн анхны гоцлол гитарчнаар эхэлсэн юм.
Тэр ер бусын нэгэн байлаа. Дуулсан бүхэн нь олны анхааралд хүрч, түгэн тархаж байлаа. Түүний зохиосон дуу бүхэн хамтлаг, дуучдын дунд шуугиан тарьж, эрээд олдохгүй эрдэнэ мэт байсныг рок, попын нэрт хамтлаг, дуучдын уран бүтээлийн цомгоос харж болно.
Г.Ганхуягийн гол уран бүтээлүүд дэлгэцийн уран бүтээлтэй шууд холбоотой. Тухайлбал, "Ийм нэгэн дурлал", "Зөрлөг", "Миний муу аав" зэрэг арваад уран сайхны кино, "Хувилгааны эрэлд", "Нар мандана, аз жаргал минь", "Саятан болгох дамжаа" телевикийн цувралын хөгжим нь Монголын хөгжмийн урлагт шинэчлэл, шинэ төрх, хувьслыг авчирсан юм. Түүний зохиосон 200 гаруй дуу өнө мөнхөд дуулагдах болно.
Г.Ганхуягийн ер бусын эрч хүч, бүтээн туурвих хурд, шинэ үеийн тэмүүллийг тээсэн хүчирхэг мөрөөдөл, олныг татах хүч, хайр асгасан авьяас нь уран бүтээлч андууд, үеийнхэн төдийгүй үзэгч түмний зүгээс үгээр хэлэхийн аргагүй хүлээлт үүсгэдэг байлаа.
Монголын хөгжмийн урлагийн шинэ үеийн нэрт төлөөлөгч, уран бүтээлийн эрч хүчтэй уран бүтээлч таны чин сэтгэл, гэгээн хүслийг үе үеийн уран бүтээлчид тань нөхөн гүйцээх болно.
Ум сайн амгалан болтугай.
Талийгаачтай салах ёс гүйцэтгэх ёслол маргааш буюу есдүгээр сарын 24-ний лхагва гаригийн 05:40 цагаас Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болно.
Сэтгэгдэл ( 6 )
Ум ма ни бад мэ хум
Um ma ni bad me hum. Um ma ni bad me hum. Um ma ni bad me hum
Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад мэ хум.
Um sain amgalan bol tugai.
Гэр бүлд нь эмгэнэл илэрхийльё ум сайн амгалан болтугай
Um ma ni bad me hum