Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн /2019.10.03-ны өдөр/ хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар Нийслэлийн баримтлах бодлогын баримт бичиг, түүнийг дагалдан гарах Төр хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд нийслэлийн хэмжээнд баримтлах бодлого, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ), Нийслэлийн Засаг даргаас тэргүүлэх ач холбогдолтойд тооцсон хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах нөхцөл боломжийг бий болгох зорилгоор энэхүү журмын төслийг анх удаа боловсруулж байгаагаараа онцлог юм.
Энэхүү журам хэрэгжсэнээр:
Мөн Нийслэлийн хэмжээнд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ:
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төр хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төслийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан иргэд аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэнээс тухайн төсөлд оруулах тодорхой саналыг цахим хэлбэрээр болон утсаар хүлээн авч, зөв оновчтой санал санаачлагыг журмын төсөлд тусган ажиллах юм.
Иймд хувийн хэвшлийнхэн, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид Та бүхэн фэйсбүүк дэх https://www.facebook.com/Officialnews.UB/inbox/ хуудас болон zolzaya.ulaanbaatar@gmail.com мэйл хаяг, 11-323304 утсаар холбоо барьж, Төр хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төсөлд оруулах саналаа илгээнэ үү.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )