Хөгжлийн банкны хөрөнгөөс санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүүжилт, эргэн төлөлт болон зээл олгохдоо хууль зөрчсөн эсэхийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа билээ.
Энэ шалгалтын хүрээнд тус банкнаас санхүүжүүлсэн “НВЦ” компанийн боловсруулсан бүтээн байгуулалтын төслийг шалгаж байгаа ба тус компанийн захирал Ц.Баатарбилэгийг Авлигатай тэмцэх газраас цагдан хорьсон гэх мэдээлэл байна.
Түүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулаад байсныг өнгөрөгч баасан гарагт /2019.10.04/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянаж 48 цаг саатуулахаар болжээ. "Одоогоор түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх санал шүүхэд ирүүлээгүй байна" гэж эх сурвалж хэллээ.
Сэтгэгдэл ( 1 )
шалгасан нь дээр л дэ. хамгийн гол нь буцааж төлсөн эсэх л байна. тэрнээс зээл авч болно л гэж бодож байна.\n