Орон сууцны найман давхрын тагтнаас унах эрсдэлд орсон гурван настайг хүүг аварсан эрэлхэг аавыг уншигчидтайгаа уулзуулж байна. Энэ явдал Баянзүрх дүүргийн X хороонд зургаа хоногийн өмнө буюу аравдугаар сарын 5-нд болсон бөгөөд бяцхан хүүг түүний хөрш болох Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн удирдлагын төвд ажиллаж байсан, цагдаагийн хошууч Л.Отгонбаяр аварсан юм.
-Хүү тагтнаас унах гэж байгааг та анх яаж мэдсэн бэ?
-Амралтын өдөр байсан. Гэрийнхэн маань зурагт үзээд сууж байхад хүүхэд уйлах чимээ гарсан. Манай охин өрөөндөө хичээлээ хийж байсан юм. Хүүхэд уйлж байгаа дуу их ойр сонсогдоод байсан. Тэгээд охин тагтан дээр гарч хараад, "Хажуу айлын хүүхэд тагтнаасаа дүүжлэгдээд, яг унах гэж байна аав аа" гэж хэлсэн. Гараад хартал үнэхээр нэг жаахан хүүхэд тагтнаас дүүжлэгдчихсэн байсан. Хүүг уначихвий дээ гэж айсан. Бушуухан татаж авахаа л бодсон. Өөр юу ч бодогдоогүй. Хүү бараг хурууныхаа өндгөн дээр тогтож байгаа юм шиг тийм дүр зураг л харагдсан.
-Яг танай хажуу айлын хүүхэд байсан. Хүүг овсгоо самбаа, эр зориг гарган аварсанд маш олон хүнд танд талархал илэрхийлж байна. Бид ч мөн таниар их бахархаж байна.
-Хүүхдийг өргөж татаж авчихаад дараа нь тагтаар дамжиж гэр рүү нь орж харсан. Гэртээ ганцаараа байсан юм билээ. Бодвол хүү өөрөө цонхоо онгойлгоод гарсан байх.
-Танайх байрандаа амьдраад удаж байгаа юу?
-Манайх саяхан нүүж ирсэн. Хөршүүдийгээ ямар айл байдгийг нь сайн мэдэж амжаагүй л байна. Тухайн үед л хүүхэд ганцаараа хэсэг хугацаанд байж таарсан байх.
-Аав, ээжийг нь иртэл та хүүг гэртээ байлгасан уу?
-Тагтаар нь дамжиж ороод хүүг гэрт нь байлгасан. Би өөрөө хараад гэрийнхнийг нь хүлээсэн. Тав орчим минутын хүүгийн ээж орж ирсэн. Тэгээд түүнд болсон үйл явдлыг хэлсэн.
-Та өмнө нь ямар ажил эрхэлж байсан бэ?
-Би тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн удирдлагын төвд ажиллаж байсан. Цагдаагийн хошууч цолтойгоор гавьяаныхаа амралтад гарсан.
-Хүүхдээ гэртээ асран хамгаалагчгүй үлдээснээс болоод хүүхэд бэртэж, гэмтэх тохиолдол нэг бус удаа гарч байна. Энэ талаар та сэрэмж болгож эцэг, эхчүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?
-Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхиж баймааргүй байна гэж хүн бүрт сануулан хэлмээр байна. Бас тэр хүүхдийн аав, ээжийг янз бүрээр хэлж, доромжлохгүй байхыг хүсэж байна. Хэнд ч өчүүхэн төдий болгоомж алдахад ийм зүйл тохиолдож болно. Хүүд болон аав, ээжид нь гэр бүлийн бүтэн жаргал хүсье. Тэдэнд сөрөг сэтгэгдэл бүү хэлээрэй гэж хүсмээр байна.
Дэлгэрэнгүйг ТВ-8 телевизийн 19:30 цагийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.
Сэтгэгдэл ( 56 )
Азтай хүү ээж ааваа насан туршийнхарууслаас аварчээ ,хүчтэй хүү дөнгөж хурууныхаа өндгөн дээр тогтож байсан байна хүүг сонсож аавдаа хэлсэн охинд баярлалаа аварсан аавд баярлалаа хүүхэд уйлж л байдаг гээд тоолгүй орхисон бол яанаа!эцэг эх нь одоо сэрэмжтэй болсон гэж найдъя даа
хүүхдээ ганцааранг нь үлдээдэг муухай ээж , насан туршдаа хөршдөө өртэй хоцорлоо, ганцхан сек, удсан л бол тэгээд өнгөрөө
Shagnah heregtei tur zasag 76 lalar uursdiigee shagnaad bhaar ene huniig shagna.
Buyn ni delgereg ur huuhdiinh ni ireedui sain saihan bh ni todorhoi mundag aaw bna ter ger buliin umnuus tand bayrlalaa
Buyn ni delgereg ur huuhdiinh ni ireedui sain saihan bh ni todorhoi mundag aaw bna ter ger buliin umnuus tand bayrlalaa
танаар бахархаж байна . \n
Сайхан хүн бн, яагаад ийм эрт тэтгэвэрт гарсан? Цагдаагийн даргаар тавья аа, нөгөө 1 нүдэнд хүйтэн яравгар сдагийн оронд.
сайхан байна
Харваас нүдэнд дулаахан хүн байна. Тэр бичлэгийг үзсэн. Шаламгай хурдан хөдлөөд хүүг аварсан. Буян нь дэлгэрч Бурхан ивээх болтугай
ХҮНИЙ АМЬ АВАРНА ГЭДЭГ ЯМАР Ч БУЯНААС ИЛҮҮ. ГЭР БҮЛД НЬ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ,
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ. ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.БАХАРХАЖ БАЙНА.
Xvnii altan amiig awarsan mundag achtan umaa omnoos ni talarxaj bn
бүх сэтгэгдэлийг уншлаа. Дандаа сэтгэгдлийн хөөрөл. Энгийн иргэд ч ийм зориг гаргасан байдаг. Цагдаа ард иргэдийн дунд бузар булайгаа нуух гэж аль болох боломжоо ашиглаж , ум ма ни бад ми хум. Энгийн иргэн та ч , би ч хүний хүүхэд унах , эсвэл үхэх аюул тулбал өөрөө үхэх ,эсэх тухай ч бодохгүй шууд л аврахаа бодож энэ байтугайг хийнэ. Үүрэг хүлээж ард иргэдийн төлөө тангараг өргөж , гэр бүлээ тэжээж байгаа новшууд НЕТ ашиглайж Цагдаагийн Дээд тушаалтнуудаа ашигладах хэрэггүй , Цагдаанууд аа
bichlegiin haanaas vzehvv ymar mundag aaw be
Бяцхан хүүг аварсан ачтандаа гэр бүлд нь сайн сайханыг хүсэн ерөөе.
Bat-Uuliin hajuud jinhene baatar uimaa.
энэ цагийн эгэл баатрууд бидний дунд чимээгүй байсаар байгаа жишээ юм. бахархаж байна\n
Жинхэнэ баатар
Та нар яахав дээ хэдхэн моголчуудаа хуурч мэхэлж сайхан үг хэлж төрд гарчаад арчаагүй шовшууд моголын хамаг хөрөгөөр баяжаад газар нутаг баялагаар минь ухаж гадаадыхантай нийлж хувааж идсэн луйварчид. Бурхан та нарыг шийтгэнэ дээ. Хуурамч тоглоч нар ахиж ийм луйварчид битгий төрд гараасай . Моголлоор тоголсон ард түмыг хууран мэхлэгч нар.
УС УУХ ХУВЬТАЙ ХҮҮ, ЭНЭ АЧТАНЫГ АЛДАРШУУЛНА УУ
Mundag hun chanartai hun bna bayr hurgey.humuusee E etseg eheeer ni buudaachee oroldoo.hund ajil garaa l bizdee
yostoi mundag yumaa heleh ch ug algadaa ter ohindon bayr hurgei\n
ERUNXIILUGCH NEG YUM BODOJ BGAA BXA
Bichlegiig hardan estoi mumdag bsan tsag aldalgui byatsham huug avrahiin tuld ooriigoo ch hairlaagui uneheer baharahmaar!!!
Neg ch gesen Mongoliin min ur sad avragdaj. Mundag ah bn. Negen gerbuliig eleg buten uldeej chadaj asar tom buyan boljee.
Үнэхээр мундаг байсаан. Бичлэгийг нь үзсэн! Миний монголчууд ийм л сайхан хүмүүс дээ! Муусайн хужаанууд хор хутгаж, талцуулаад байгааг эс тооцвол монгол хүн, монголчууд бүгдээрээ сайхаан сайхан! Ийм мундаг аавтай тэр айл, аавдаа хэлж хүүхдийг авруулсан тэр айлын хүүхэд үнэхээр буянтай. Ийм сайхан хүмүүсийг буян дагалгүй яаах вээ!!! харин тэр хүү Ус уух хувьтай л хүүхэд байна. Эвий эвий... 3хан настай гэж бодохоор...
Mundag aav bna. Bayarlalaa
ahad bayrallaaa\n
Энэ бол үнэхээр гайхалтай та болон таны гэр бүл аз жаргалаар бялхаж байх болтугай эвийдээ нялх бяцхан хүү урт наслах болтугай
Ашгүй минь.Азтай хүмүүсийн учрал тохиол болж дээ.
mundag. baharhaj bna
shudarga juram medali ugii ene hoshuuchid zaluuhanaarai tetgevert garchee
boyar hurgie. ahsgui dee
Yamar mundag yum ve.Sambaatai avhaaljtai uhaalag buyantai avragch aavd bayar hurgie
Мундаг байнаа байраар шагнаа
Tand mash ih bayrlaj bas baharhaj bnaa az jargal husie ushuu olon humuusiig avraarai\n
Франц улсад Африкийн нэгэн улсаас ирсэн залуу тагтнаас унах гэж бгаа хүүхэд аврахад Францын ерөнхийлөгч түүнийг ШУУД улсынхаа ИРГЭН болгож байраар шагнасан. Хүний алтан амийг ийм эрсдэлтэйгээр аварсан хүнийг УРАМШУУЛАХ нь хамгийн ЗӨВ шагнал болно! Өөрийнхөө амь нас, эрүүл мэндээ үл хайрлаж хүний амийг аварсан иргэнийхээ үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, залууст үлгэрлэсэн таньд маш их баярлалаа!
байраар шагнаачээ
Баяр хүргэе.Шагнаарай наад хүнээ аав ээж нь улс ч гэсэн
Mundag sambaatai bj hvnii altan ami avarsan tand bolon ger bvld n sn shn bvhniig erooe!
Гавъяа байгуулсан мундаг хүн, баяр хүргэе
Гавъяа байгуулсан мундаг хүн, баяр хүргэе
Хүний алтан амийг аварна гэдэг хэлж барашгүй гавьяа. Танд амжилт хүсье.
buyan n delgeregee. yostoi aztai hvvhed bna. etseg ehchvvd anhaaraltai baildaa...
Эцэх эх нар нь хаана байна,хариуцлага тооц
neg ailiig buten jargaltai bolgosond bayarlalaa. baatar aab uy ch bodohgyi shuud l uildel hiij bna. tand hamgiin sain saikhan buhniig husie.
Mundag aav bna. Buh aavuud iim bgaasai. Bayplalaa tanid
ТАНД баярлалаа
Urt nasalj udaan jargaarai .Buyantaa hun bn.
Буян нь үр хүүхдүүдэд нь ирнээ. Бахархаж байна шүү
Буян тань дэлгэрэх болтугай. Үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй л дээ. Шагнал урамшил байх л ёстой. Нэг төмөр, жаазанд хийсэн цаасаар арай хуурахгүй байлгүй дээ. Харж л байя даа.\n
Uneheer baatar aav ymaa
САЙХАН НҮДЭНД ДУЛААХАН ХҮН БНА НЭГ АЙЛЫН БАЯ БАЯСГАЛАНГ АВАРСАН БАЙНА Ш ДЭЭ
САЙХАН НҮДЭНД ДУЛААХАН ХҮН БНА НЭГ АЙЛЫН БАЯ БАЯСГАЛАНГ АВАРСАН БАЙНА Ш ДЭЭ
Mundag. BAyrlalaa tand
Mundag xun bnaa.