Баатар аав Л.Отгонбаярыг "Шударга журам" медалиар шагналаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

Тагтнаас унах гэж байсан гурван настай хүүхдийн амийг аварч, нэгэн гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэсэн Цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, "Шударга журам" медалиар шагналаа. 

Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, Цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаяр "Тухайн үед бяцхан хүүгийн амь нас аюултай байдалд орсон байсан. Хүүхдийг аваръя гэхээс өөр зүйл бодогдоогүй. Хүүтэй одоо өдөр бүр таардаг. Саяхан хүүгийн сэвлэг үргээх ёслол болсон. Манай гэр бүл уригдаж, даахинд нь гар хүрсэн. Эрдэнэт хүний амь насны үнэ цэнэтэй энэхүү хүндэт медалийг хүртсэндээ баяртай байна" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулах үеэрээ түүнд хандан "Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн тэмдэглэлт өдөр Баянзүрх дүүргийн иргэн, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярыг “Шударга журам” медалиар шагнаж байгааг дуулгахад таатай байна. Бэлтгэл хошууч Л.Отгонбаяр нь иргэний зориг гарган үүргээ чанд ухармсарласны хүчээр бага насны хүүхдийн амь насыг аварсан нь бахархан дуурайх, алдаршуулан тэмдэглэх гавьяат үйлс мөн билээ. Монгол Улсын хамгийн үнэт баялаг болсон бяцхан иргэний амь насыг аварсанд тань онцгойлон талархал илэрхийлье" гэсэн үг зориулсан юм .

Та баатар аав Л.Отгонбаярын ярилцлагыг ЭНД дарж унших боломжтой. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
You(192.82.71.70) 2019 оны 10 сарын 29

Mundag sain saihaniig husie. Saihan haragdaj bn. Ajild avbal..,

1  |  0
Top