Ж.Эрдэнэбат: Би буруутай үйлдэл хийсэн бол шалгуулахад бэлэн

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг АТГ-аас шалгаж байгаа тухай мэдээлэлд тэрбээр тайлбар хийлээ.

Ж.Эрдэнэбат гишүүн “Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын тогтоол гаргасан. Өмнөговийн Тост, Тосон бумбын нуруу, Сэлэнгэ аймгийн Ноён уул орчмын газар болон Булганы Тэшиг суманд байгаа улсын тусгай хамгаалалттай газар нутагт лиценз эзэмшиж байсан компаниудын лицензийг хүчингүй болгоод нөхөн олговор маягаар өөр газар лиценз олгосон Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолтой холбоотойгоор нэг аж ахуйн нэгжээс өөрийнхөө эзэмшил бүхий компанид лиценз шилжүүлж авсан гэдэг мэдээлэл гарсан. Энэ хүрээнд хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа. Ер нь Тост, Тосон бумбын нуруунд лиценз эзэмшсэн компани тэндээсээ юм олдоогүй учраас өөр компанид шилжүүлсэн. Тэр нь миний хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа компани болж таарсан. Миний төрсөн дүүгийн компани. Би тодорхой хувь эзэмшдэг. Нэгэнт талбай дээрээс юм гараагүй учраас лицензээ буцааж өгөх саналаа өгснөөр тухайн лиценз улсад очсон байгаа. Харамсалтай нь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой зорилгоор буруу ташаа мэдээлэл гарч байна. Би буруутай үйлдэл хийсэн бол шалгуулахад бэлэн байна” гэлээ. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Selengiin hujaa (49.0.147.33) 2025 оны 03 сарын 13

Selengiin hujaa olon jil ulsiin hurunge hulgailj udsen buleg hulgaich nar da odoo bga zasag darga orgil ch gsn hulgaich avilgach sain shalgah heregtei selenges UIH songood hereggui dandaa hujaa nar dewshdeg

1  |  0
яам(150.129.142.121) 2025 оны 03 сарын 13

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог

1  |  0
Erka(24.19.4.149) 2025 оны 03 сарын 13

Shalga shalga ta nar ui ch olj doloohgui.

2  |  0
MGL(75.170.114.208) 2025 оны 03 сарын 13

Xujaagiin gar xul bologsod chuxam yundaa naidaad ingeed ”tomrood” baigaag oilgoxod amarxan bolj. Ex ornii gazar shoroog mini xulgailj, zuuj, Mongol xunii altan amiar naadaj baigaagaa gemt xereg xiigeegui gex uu Malaa!!! Mongol Uls umnu baisan, xoishid ch baix bolno. Ta nar Mongoliin xuuli tsaaziig BARAXGUI SHUU!!! YUM UURCHLUGDDUG YUM

1  |  0
Зочин(66.181.190.154) 2025 оны 03 сарын 13

Эд нар ингэж л хэлдэг нь зуршил болсон. Яагаад гэвэл хамтран луйвар хийдэг, түүнийг нь хамгаалдаг хүмүүс хуулийн байгууллагад баттай байгаа болохоор тэр.

2  |  0
Selenge(103.229.122.108) 2025 оны 03 сарын 13

Bas neg shunaltai Hulgaich

1  |  0
оюун(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

шуналтай авилгач

1  |  0
Selenge(202.126.89.189) 2025 оны 03 сарын 13

Novshiin gulug

2  |  0
Zochin (202.126.89.124) 2025 оны 03 сарын 13

Ene hunii eelj ni irseen Selengiin tusbiin baiguullaguudiin halaaltiin mungiig ter Herh ilch kompaniaraa ikh idsen dee .ATG yumiig ni ch shalgakh heregtei

2  |  0
Dut(98.113.248.233) 2025 оны 03 сарын 13

Bi buruutai uildel hiisen bol shalguulahad belen gehdee tiim yum hiigeegui tul shalgaj hereggui gesen biz dee? Dutuh niitelsen bna!

1  |  0
Zohcin(150.129.141.210) 2025 оны 03 сарын 13

Zuv shyydee zohion baigyylalttaigaar ene hyniig yls turees zailuukah geed baina gej haragdaad baigaa yum MAH s 2020 ond songogdoh magadlaltai hymyys AH iim yum hiigeed baina uu . Altan nutag ne demjine shyy

1  |  2
иргэн(202.9.43.83) 2025 оны 03 сарын 13

Улайдаггүй хулгайч, шуналын тулам

2  |  0
Close menu