Ж.Эрдэнэбатын хэргийг МӨРДӨН БАЙЦААЛТАД буцаалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг 2020.01.15-нд хэлэлцлээ.

Уг хуралдаан 17.15 цагт эхэлж, шөнийн 00.13 цагт өндөрлөв. 

Улмаар өнөөдрийн шүүх хуралдаанаар, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос С. Мандахбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. Харин Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулсан байна. Б.Отгонбаатарыг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж, хамтран оролцсон гэм буруутайд, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих, Д.Түвшинжаргалд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих, Д.Ганбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5  жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял тус тус оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим өөрчлөлт оруулж, Д.Түвшинжаргалд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих, Д.Ганбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж,  30 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Хэргийн тухай эргэн сануулбал, Нийслэлийн прокурорын газраас Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт Эрүүгийн хуулийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн билээ.

Улмаар өнгөрөгч оны долоодугаар сард шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хасах шийдвэр гаргасан. Шүүгдэгч Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсон. Б.Отгонбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан бол Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулсан юм.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 01 сарын 17

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
Dbvv(202.55.188.97) 2021 оны 01 сарын 16

deed shuukh hulgaich narig ingj dawraaj bolohgui. ene ulsad shudraga shuuhtei bga blgui. de.

0  |  0
Matilda(197.234.221.127) 2021 оны 01 сарын 16

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
Matilda(197.234.221.127) 2021 оны 01 сарын 16

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
зочин(122.201.22.15) 2021 оны 01 сарын 16

ИХ ГАРЫН ХУЛГАЙЧИД ЮМ ЧИНЬ ШҮҮХИЙГ Ч ДИЙЛНЭ , ЖИРИЙН ИРГЭДЭД БОЛ ШҮҮХ ХАТУУ ХАТУУ , ЭНЭ ЧИНЬ Л МОНГОЛ ШҮҮ ДЭЭ .

0  |  2
Иргэн(66.181.190.23) 2021 оны 01 сарын 17

энэ тэгээд гэмгүй нэгэн үү. Хуцваа

2  |  1
Зочин(66.181.189.87) 2021 оны 01 сарын 17

Шүүх одоо л нэг шударга төрхөмдөө буцах нь дээ

1  |  1
иргэн(202.179.26.88) 2021 оны 01 сарын 16

Улс төрчид, Эрх мэдэлтэнгүүд нэгнээ өМГӨӨЛЖ хамгаалсаар байгаад Анхан шатны Шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож чадлаа, мэдээж Цагаатгаж таарна,

0  |  0
Zochin(64.119.16.70) 2021 оны 01 сарын 16

J. Erdenebatad lav hyraah hurungu baihgyi ulsad uchruulsan zyigyi gesen

1  |  0
Хүн(202.179.25.246) 2021 оны 01 сарын 16

Коммунист, Фашист 2 дэглэм хүмүүсийг хэлмэгдүүлдэг. Монголд коммунизмын орхидосууд буюу зоммунист МАН, түүний гишүүд болох хөгшин залуу коммунистууд бас тэднийг сонгодог коммунизмыг санагалзсан амьд биетүүд байсаар байгаа учир хэлмэглүүлэлт үргэлжилнэ.

0  |  1
zochin(1.75.243.252) 2021 оны 01 сарын 16

zugeer bhad n horooguil baih ard tumnii doromjolvol yal hund bh estoi mun buh hurungiig huraaj uls iig hohrol gui bolgoh estoi ...

1  |  1
Зочин(203.91.115.52) 2021 оны 01 сарын 16

Монголд ингэж хүн хэлмэгдүүлж байх үеийг дахиж хардаг л юм байна. Дарангуйлал сэргэж байна даа. Шүүх хууль тогтоож хүн яллаад байгаа юм даа. Парламентын дарга таг дуугүй. Гайхаад байгаа юм. Тэр жил Гүндалайг баривчилж байхад УИХ дарга хөдөөнөөс яаран ирж суллуулж байсан юм даа. Шүүх алдаагаа засаж сая суллах байсан юм.

0  |  0
Top