Сайжруулсан түлшний галлагагааны зөвлөмжийг иргэдэд хүргэж байна

2019 оны 10 сарын 14

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд өглөө. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд угаарын хийн хордлогын 136 удаагийн дуудлагаар 293 иргэнд /120 хүүхэд, 173 насанд хүрэгсэд/ эмнэлгийн тусламж үзүүлээд байна.

Дуудлага өгч буй иргэдийн тоо багассан талаархи мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газрын Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй өглөө. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Бидэнд айл өрхүүд түүхий нүүрс түлж, хэрэглэж байна гэсэн мэдээлэл гомдлыг өгч байна. Иргэд сайжруулсан түлшээ хэрхэн зөв хэрэглэх тал дээр илүү анхаарч, утаагүй өвөлжихийг уриалах хэрэгтэй” гэдгийг анхаарууллаа.

Хотын бүс рүү түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан болон, хэрэглэж буй хувь хүнийг Зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөгөөр торгох бол, аж ахуй нэг байгууллагыг 3 хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн заалттай байдаг. Сайжруулсан түлшинд дараах байгууллагуудын лаброторуудад шинжилгээ хийгдэн эцсийн дүн гарсан байна. Үүнд Геологийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны төв лаборатори, Гаалийн ерөнхий газрын лаборатори, Хими технологийн хүрээлэнгийн лабортори, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа зэрэг газрын лабораторуудын нэгдсэн хариу гарч сайжруулсан шахмал түлш нь хүний бие, амь насанд хор нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсаныг танилцуулсан юм.

Сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаар зөвлөмж мэдээллийг айл өрхүүдэд тараах материалаар болон хэвлэл мэдэлэлийн хэрэгслээр, үүрэн телефоны оператор компаниудаас иргэдэд мессэжээр хүргэж байгаа нь үр дүнгээ өгч байгаа гэдгийг онцоллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.56) 2019 оны 10 сарын 24

Шахмал түлш үйлдвэрлэлийг чөлөөт өрсөлдөөнд оруулах хэрэгтэй байна,Хүмүүс сайн түлшийг нь сонгоод л түлнэ биз.Угаар бол урд нь ч байсан одоо ч байна,хойшид ч байх биз,Харин Улаанбаатар луу л шаваад тийшээ нүүгээд байдгии нь болиулж амьдрах хүн амын тоонд нь хязгаарлалт тогтоож хотоос нүүлгэх арга хэмжээ хэрэгжүүлтээр.Ер нь хөдөө эзгүйрч хот нь утаанд дарагдах болжээ.\n

1  |  0
Гэр хорооллын иргэн(192.82.66.37) 2019 оны 10 сарын 24

Энэ шахмал түлш яалт ч үгүй зөв сонголт юм шүү Улаанбаатарчууд аа

1  |  0
Гэр хорооллын иргэн(192.82.66.37) 2019 оны 10 сарын 14

Зөвлөмж өгөхөд анхаарах нэгэн зүйл байна. ”Шахмал түлшийг хэрэглэхдээ” гэж бичээд, уншаад байх юм аа. Ямарч түлшийг дутуу шатсан үед яндангийнхаа хавхлага буюу хаалтыг хааж болохгүй шүү дээ... Гэтэл шахмал түлш хэрэглэхэд болохгүй, бусад буюу мод нүүрс, цаас, хог гээд л элдэв түлш түлээ нь болох мэт ойлголтыг өгөөд байна. Ингэснээрээ шахмал түлшийг түлж байхдаа яндангаа хаагаад хордсон нь үнэн, өөр түлш түлсэн бол хордохгүй байсан гэж хүлээн зөвшөөрсөн утга гараад байна шүү дарга нар аа....

0  |  0
Top