Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Солли өчигдөр өглөө /2019.10.14/ нас баржээ. “SM Entertainment”-аас түүнийг нас барсныг баталсан бөгөөд үхлийн шалтгааныг сэтгэл гутралаас болсон амиа хорлолт гэж үзэж байгаа аж.
Дуучин бүсгүй гэртээ ухаангүй байна гэх дуудлагыг түүний менежер нь өгчээ. Цагдаа нар түүнийг амиа хорлосон гэж дүгнэсэн талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж эхлээд байна.
Менежер нь Соллиг нас барахын өмнөх орой утсаар ярихад хэвийн байжээ. Харин өчигдөр гэрт нь очиход бүсгүй нас барсан байсан аж.
Солли 1994 онд төрсөн, Өмнөд Солонгосын алдартай, залуу уран бүтээлч байв.
Сэтгэгдэл ( 4 )
Хайран сайхан залуу нас хайран амь.
ямар хамааа байна ааа\n
Солли гээч ээ.
huurhii mun- chin