Соллигийн хуулийн төслийг батална

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Солли амиа хорлосон явдал БНСУ-ын нийгмийг доргиосон хэвээр байна. Цахим сүлжээн дэх доромжлон гутаасан сэтгэгдэл, олон тооны дайралтын улмаас түүнийг амиа хорлосон гэж шинжээчид үзэж байгаа юм.

БНСУ-ын Үндэсний Ассамблей энэ хэрэгтэй холбогдуулан “Соллигийн хууль” нэртэй хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. “World Today”-д бичсэнээр энэ хууль нь хүмүүсийг гутаан доромжилсон сэтгэгдэл бичдэг этгээдүүдтэй тэмцэх хуулийн төсөл юм.
 


“Соллигийн хууль” төслийг Үндэсний Ассамблейн есөн гишүүн санаачилсан бөгөөд БНСУ-ын Үндэсний урлагийн зөвлөл, Хөлбөмбөгийн холбоо, Соёл урлагийн үйлдвэрчний эвлэл зэрэг 100 гаруй байгууллага, цахим халдлагад өртөж байсан 200 гаруй алдартан дэмжсэн байна.

“Соллигийн хууль” хуулийн төслийг арванхоёрдугаар сарын эхээр буюу Соллигийн нас барсны 49 хоногоор хэлэлцэж эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top