Өмнөд Солонгосын к-поп од, дуучин, жүжигчин Сулли буюу Чой Жин-ри 25 насандаа таалал төгссөн харамсалтай мэдээ олныг цочирдуулаад байна.
Сулли өчигдөр /2019.10.14/ 15:20 цагийн үед нас баржээ. Цагдаагийн газрын мэдээлж буйгаар менежер нь түүнийг нас барсан байдалтай байхыг олж, цагдаад дуудлага өгсөн ба нас барсан шалтгааныг нарийвчлан судалж байна. Урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр инстаграмд "Sullie's Instagram 3 Second Delete Photo Collection" гэсэн тайлбартай зургууд нийтлэгджээ. Сулли амаа ангайж, камер руу ширтсэн болон хачин илэрхийлэл, өвөрмөц сэтгэл хөдлөл бүхий тэдгээр зургийг төд удалгүй устгасан байна.
(Жич: Бусад зургийг хэвлэлд нийтлэхэд зохимжгүй тул хязгаарлав).
Бэлтгэсэн САРА
Сэтгэгдэл ( 3 )
Gants ym vhsenii toloo gehiiin? Adilhan l hvnvvs bj ymr sonin setgegvi we. Tgwl ooriig chin vhchwel bas gants ym vhseniii toloo gd suuuj baiyooo
har tamhi heregleed bsan bilvv
Boon ym bolchih ymaa odoo bolioch gants ym uhsnii toloo