22 настай модель Хейли Бибер гэр бүлийн санхүүгээ төлөвлөж эхэлжээ. Модель бүсгүй нөхөр, 25 настай Жастин Биберийн дэмий үрэлгэн занд сэтгэл дундуур байх болсон гэнэ.
Хейли нэгэн найздаа Жастин хувцас, үнэт эдлэл, автомашин зэрэг түүнд таалагдсан бүх зүйлд мөнгөө үрж, яг л өсвөр насны хүүхэд шиг аашилдаг талаар ярьжээ. “Radar Оnline”-д мэдээлснээр Хейли нөхрөө яг л ханхүү шиг амьдарч байгаа, бүр илүү үнэтэй зүйлд шунаж, сэтгэл нь ханадаггүй гэсэн байна.
Модель бүсгүй нөхрийнхөө алхам бүрийг хянах шаардлагатай болсноо ч найздаа хуваалцжээ.
Сэтгэгдэл ( 0 )