Жастин Бибер цомог гаргахгүй таван жил завсарласны эцэст 2020 онд шинэ цомог худалдаанд гаргахаар болжээ. Тэрбээр инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд энэ талаараа мэдээллээ. Одоогоор цомгийн нэр албан ёсоор тодорхой болоогүй байгаа ч нийгмийн сүлжээний цахим хуудсуудаар #Bieber2020 гэж түгээгдэж байна.
Цомгийн анхны дуу болгож “Yummy” дуугаа нэгдүгээр сарын 03-ны өдөр YouTube дэх сувагтаа байршуулах ажээ.
“Миний амьдрал эрс өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлтөө сонсдог хүмүүстээ хуваалцахыг хүссэн юм. Тиймээс дуулах дуунд маань ч зарим талаараа өөрчлөгдсөн гэж бодож байна” гэж Жастин Бибер ярьжээ.
Жастин Бибер 2015 онд “Purpose” цомгоо худалдаанд гаргаж байв. Энэ цомог дэлхий даяар 3.1 сая хувь борлогдож 2015 оны хамгийн их борлуулалттай цомгийн жагсаалтын дөрөвт бичигдсэн удаатай.
Сэтгэгдэл ( 0 )