Бүтээн байгуулалтын ДЭЭД ШАГНАЛД нэр дэвшүүлэх шалгаруулалт эхэллээ

2019 оны 10 сарын 16

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирсан, олон улсын стандартад нийцсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Гаруда 2019” гардуулах арга хэмжээг 7 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.

 2019 оны “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Гаруда 2019”–д байгууллагыг дараах таван төрөлд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулна. Үүнд:
 

  1. Барилга, байгууламж /Барилга, хөшөө дурсгал, тохижилт гэх мэт/;
  2. Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн байгууллага, үйлдвэр;
  3. Франчайзинг;
  4. Брендинг;
  5. Start-up.

Бүтээн байгуулалтад тавигдах шаардлага:

  • Тухайн жилд ашиглалтад хүлээлгэн өгсөн буюу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байх;
  • Хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой эерэг нөлөө үзүүлсэн;
  • Ашиглаж байгаа техник, технологи, бүтээгдэхүүний чанар нь байгальд ээлтэй, дэлхийн стандарт, жишигт хүрсэн;
  • Ажлын байр олноор бий болгосон;
  • Олон улсад танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн;
  • Эрүүл аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтын стандарт, шаардлагыг хангасан;
  • Салбартаа тэргүүлэгч, манлайлагч, үлгэр жишээ болсон.

            Иймд, шаардлага хангасан байгууллагууд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтэст материалаа дараах байдлаар бүрдүүлэн албан бичиг болон цахимаар /323304, projectcounit@gmail.com/ 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Үүнд:

  1. “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”–д нэр дэвшүүлэх хүсэлт гаргасан албан бичиг /ямар төрөлд нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа тодорхой бичих/;
  2. Байгууллагын танилцуулга болон нэр дэвшүүлж буй бүтээн байгуулалтын ач холбогдол, онцлог, тайлбар, тооцоолол, хөрөнгө оруулалтын хэмжээ болон фото зураг бүхий танилцуулга /Powerpoint presentation/;
  3. Бүтээн байгуулалтын товч танилцуулга видео бичлэг;
  4. Мэдээллийн хүснэгтийг бөглөх Татах холбоос - /http://share.gogo.mn/Jr0HNJ2EH150721571124947/GARUDA 2019 Мэдээллийн хүснэгт.xlsx/;
  5. Шаардлагуудыг хангасныг нотлох холбогдох бичиг баримт;
  6. Нэр дэвшсэн бүтээн байгуулалтын өмчлөгч /эзэмшигч/ этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг.

 

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын тамгын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top