Автобусны тормоз гэнэт ажиллагаагүй болсон талаар ЖОЛООЧ МЭДҮҮЛЖЭЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 19

Ар гүнтийн давааны орчимд өнөөдөр буюу аравдугаар сарын 19-ний 11:25 цагийн үед 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож, долоон хүн амь насаа алдсан зам тээврийн хэрэг бүртгэгдсэн талаар өмнө мэдээлсэн билээ. 

Ослын улмаас зургаан хүн хэргийн газар дээр, нэг хүн эмнэлэгт хүргэгдэн нас барж, 20 гаруй хүн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдээд байна. 

Осолдсон иргэд Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилчид байжээ. 

Албаны эх сурвалжийн мэдээлснээр автобусны тормоз гэнэт ажиллагаагүй болсон ба жолооч машинаа унтраах, замын хажуугийн шороог мөргөж, машинаа зогсоох зэргээр арга хэмжээ авсан гэж мэдүүлжээ. Харамсалтай нь, овоолсон шороог давж, далан руу ниссэн байна. Жолооч эрүүл байсан, мөн зорчиж явсан бусад хүмүүс согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэдгийг эх сурвалж тодотголоо.

Ослын шалтгааныг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hun (203.91.115.50) 2019 оны 10 сарын 25

bolson baihoo zailuul um ma ni bad mi hum

0  |  0
жол(202.126.89.178) 2019 оны 10 сарын 23

автобус гэнэт тоосонгүй болохгүй

1  |  0
ухаантан(66.181.161.105) 2019 оны 10 сарын 24

Ум ма ни бад ми хум.: Талийгаачид даа түмэжн зул өргөөрэй. Таарсан зохиролдсон цаг нь болсон хүмүүс нэгэн дор бурханы оронд очжээ. Яахав муугаар хэлбэл цаг нь ирсэн болж таарчээ. Ум ма ни бад ми хум.\n

0  |  4
Nofsh(64.119.27.28) 2019 оны 10 сарын 22

Ar guntiin dawaa uvul aimr haltirdag mashinuud aimr gulgadag shuu

2  |  1
Top