Улаанбаатараас Казахстан руу явж байсан 47 хүнтэй автобус осолджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Улаанбаатараас Казахстаны нийслэл Астанаг зорьж явсан автобус өчигдөр /2020.01.26/ ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсад осолджээ. Автобусанд 47 хүн байсны 45 нь монгол иргэн байв.

Урьдчилсан дүгнэлтээр жолооч нь зам, цаг уурын нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, хянуур бус байснаас осол болсон гэж үзэж байна. Гэхдээ ослоор нэг ч хүн гэмтэж бэртээгүй аж.

Эмнэлгийнхэн зорчигчдыг үзэж дуусаад өөр автобусанд суулган Казахстан явуулжээ. Замын хажуу руу унасан автобусыг бульдозероор татаж гаргасан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.126.89.16) 2020 оны 01 сарын 28

Улаанбаатар биш Баян-Өлгий

2  |  0
BOO(202.126.89.96) 2020 оны 01 сарын 27

1  |  0
Иргэн(66.181.161.105) 2020 оны 01 сарын 27

Хаашаа юм бэ. Дан казакстан луу явсан автобус болохоо байж гэх юм.

1  |  2
Top