Загасанд явахаар гараад сураггүй болсон иргэний эд хэрэглэл голын эргээс олджээ. Харин тухайн иргэнийг одоо хүртэл хайж байгаа ба сэтгэцийн өөрчлөлттэй байсан гэх мэдээлэл байна.
Тодруулбал, Энэ сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймаг Ховд голоос загас барихаар явсан 25 настай эрэгтэй сураггүй болсон гэх дуудлага аймгийн онцгой байдлын газарт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн иргэд, ар гэрийн хүмүүс нийлэн Ховд голын гүнд шумбаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.
Харин голын эргээс тухайн иргэний авч явсан загасны уурга, хутга, уут, барьсан загас зэргийг олжээ.
Сэтгэгдэл ( 0 )