Толбо нуурт сэлж байсан иргэн осолдож, амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 20

Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт байх Толбо нуурт хүн осолдож, амь насаа алджээ.

Өчигдөр буюу долоодугаар сарын 19-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн дуудлагаар аврах ангийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж,  Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат иргэн Е /28 настай, эрэгтэй/-ын цогцсыг нуурын эргээс нэг метрийн зайд усанд хөвж байсныг олж гарган аймгийн Нэгдсэн Эмнэлгийн түргэн тусламжийн тасаг, Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.

Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг ихэнх дуудлагыг гол усны дуудлага эзэлдэг. Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгааланбага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Иймд амралт, аялал зугаалганы улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүддээ анхааруулахад хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(192.82.68.13) 2022 оны 07 сарын 21

Сэлдэг бол амь насаа алдахгүй, сэлдэггүй бол живнэ, амь эрсдэнэ.

0  |  0
Top