ХӨВСГӨЛ: Эмэгтэй хүний муудсан цогцос Дэлгэрмөрөнгөөс олджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр Дэлгэрмөрөн голоос муудсан цогцос олдсон байна.

Өчигдөр оройн 20.00 цагийн орчимд Дэлгэрмөрөн голын уснаас дээрх цогцсыг олсон бөгөөд 30-35 орчим насны эмэгтэй хүнийх гэжээ.

Задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач усанд живж, нас барсан гэх ба нас бараад удсан тул цогцос муудаж, биеийн зарим яс ил гарсан байжээ. Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газраас талийгаачийн хэн болохыг тогтоохоор ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.45) 2022 оны 07 сарын 02

Дэлгэрмөрөнөөс муу муухай юм л гадаг болж. Уг нь ая, дуу гардаг байсан.

0  |  0
Top