Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 10

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 24 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 278 иргэний эрүүл мэнд, амь нас, 16 тэрбум 728 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Гал түймэрт өртөж нэг, усны ослоор нэг иргэн амь насаа алдсан байна.

Голын эрэг, тогтоол усны дэргэд усны ослоос сэрэмжлэн, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн өнгөрсөн өнөөдрөөс /2024.06.10/ Иргэдийг нийслэлийн нутаг дэвсгэрт гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэлнэ. Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top