Усанд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Булган аймаг, Хутаг-Өндөр сум, Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т “Сэлэнгэ” мөрний усанд иргэн Д адуугаа гол гаргаж байгаад морьтойгоо 16:00 цагийн орчим усанд осолдсон гэсэн дуудлага аймгийн онцгой байдлын газарт иржээ.
Уг дуудлагын дагуу, Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид осол болсон газрын чиглэлд хөдөлгөөн үйлдэж, сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Улмаар өнөөдөр осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагааг тав дахь өдрөө үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сэлэнгэ мөрнийг морьтойгаа гатлах үйлдэл нь үхэр монголчуудын үндсэн шинж мөн. Хайран амь.