Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн Баруун тэрмийн тавилан гэдэг газарт (Аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 25 км) Сэлэнгэ мөрний усанд иргэн Д адуугаа гол гаргаж байгаад морьтойгоо 16:00 цагийн орчим усанд осолдсон тухай дуудлага энэ сарын 10-ны өдөр Булган аймгийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид осол болсон газрын чиглэлд хөдөлгөөн үйлдэж, сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа явуулсан боловч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байна.
Улмаар осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагааг найм дахь өдрөө үргэлжлүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )