Машинтайгаа сураггүй болсон эмэгтэйн цогцсыг Хэрлэн голоос олжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 20

Энэ сарын 18-ны өдөр машинтай явж байгаад сураггүй болсон эмэгтэйн цогцсыг өчигдөр /2022.07.19/ Хэрлэн голоос олжээ. 

Тодруулбал, Багануур дүүргийн онцгой байдлын газарт иргэн С нь автомашинтай явж байгаад алга болсон тухай дуудлага ирүүлсэн байна. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулжээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат иргэн 65 настай эмэгтэй С нь “Приус-20” загварын суудлын автомашинтай Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт явж байгаад шаварт суусан гэх ба иргэн С нь машин дотроо байгаагүй байна.

Улмаар аврагчид, эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Хэрлэн голоор завьтай урсан, явган болон автомашинаар нийт 40 км газар хайснаар эмэгтэйн унаж явсан машинаас 30 км зайд Хэрлэн голын уснаас цогцсыг нь олж, Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрэн хайх ажиллагаа (66.181.187.90) 2022 оны 07 сарын 23

Завиар урссан шигээ их л тавтай тухтай хайдаг юм байна

0  |  0
Иргэн(192.82.71.159) 2022 оны 07 сарын 23

Ямар ч дохиолдолд ганцаараа хол замд битгий яваач ээ ханьтай явбал дээр шүү

3  |  2
Дорнод(202.9.46.230) 2022 оны 07 сарын 23

Ажилгүй ажил хийдэггүй. Тэрбумтан болцгоогоод байхын Дорнодын Хятадуудтай нийлчихсэн Хүний охин хүүхэдыг шаагаад Эрхтэны Наймаа

3  |  3
Нэр(202.21.124.3) 2022 оны 07 сарын 23

Сэтгэгдэл

2  |  0
нэр(202.21.124.3) 2022 оны 07 сарын 20

Бурхан өршөө

0  |  0
Top