Живж байсан хүүхдүүдийг аварсан иргэн өөрөө амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 18

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн нутагт Ерөө голд живж байсан бага насны хоёр хүүхдийг аварсан иргэн өөрөө амиа алджээ.

Тодруулбал, Ерөө голын усанд бага насны хоёр хүүхэд живж байхад нь аварсан иргэн Б өөрөө осолдсон тухай дуудлага аймгийн онцгой байдлын албанд иржээ.

Улмаар, алба хаагчид иргэн Б-г /19 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг өчигдөр өдрийн 05:30 цагаас эхэлж, анх осолдсон газраас зүүн хойд зүгт 14 км-т Хуучин модон гүүр гэдэг газар хүртэл дөрвөн удаа, нийт 56 км завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялга зэргээр самналт хийж, анх осолдсон газраас болон эргээсээ 3.5 метр зайд, 3 метрийн гүнд шумбалт хийж цогцсыг 15:10 цагт олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (103.41.93.36) 2024 оны 06 сарын 19

Om mani pame hung Om mani pame hung Om mani pame hung сайн төрөлийг түргэн олох болтугай

0  |  0
зоч(66.181.187.184) 2024 оны 06 сарын 18

ингээд мэдээлээд л болоо юу! Нүүрсний хулгайчдад Эби мэт нь хөдөлмөрийн баатар ч бил үү өгөөд байдаг биз дээ!?

0  |  0
Top