Нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх”, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-д шагнал гардуулах ёслолын арга хэмжээ "Улаанбаатар" чуулгад боллоо.
Арга хэмжээнд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон эрүүл мэндээ дээдлэгч иргэд, олон нийт оролцов.
Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “2003 оноос эхлэн энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, болзлын дагуу тодорхой шалгууруудаар эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэн тодруулан шалгаруулж, шалгарсан иргэн, өрхийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр тэднийг олон нийтэд сурталчлан таниулж ирсэний үр дүнд өнөөдөр Нийслэлд эрүүл мэндээ дээдлэгч иргэн, өрхийн тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Анх цөөн тооны өрх иргэн байгууллага шалгарч байсан бол өнөөдөр энэ тоо 6-7 дахин өссөн байгаа нь манай нийслэлчүүдийн дунд эрүүл мэндээ дээдлэх талаар иргэдийн ухамсар дээшилж, эмчид биеэ даатгадаг сэтгэхүй тодорхой хэмжээнд өөрчлөгдсөнийг харуулж байгааг хэлэхэд талархууштай байна. Цаашид ч энэ тоо улам өсөн нэмэгдэж, үйл ажиллагаа нь тэлж, нийслэлээрээ “Эрүүл мэндийг дээдлэгч хот” болтлоо өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд хүндтэй зочноор уригдан ирсэн “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-ээр шалгарсан иргэд, өрхийн гишүүддээ аз жаргал хүсэж, баяр хүргэхийн ялдамд эрүүл мэндээ дээдлэх талаар бусаддаа үлгэр дууриалал болж, олон айл өрх, иргэдийг өөрсдийнхөө эгнээнд татан оруулахыг хүсэж байна” хэмээлээ.
Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд нийслэлд албан байгууллага, хамт олны дунд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгээр тушаал, өрх, иргэдийн дунд Нийслэлийн засаг даргын 2003 оны 504 дүгээр захирамж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2015 оны А/55 тушаалын болзолт журмын дагуу “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулах арга хэмжээг 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэхүү шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулдаг бөгөөд дүүргийн хэмжээнд нэгдүгээр шатны шалгаруулалтыг зохион байгуулж, шалгарсан байгууллага, өрх, иргэдийн ирүүлсэн үндсэн материалд хоёрдугаар шатны үнэлгээ хийж, өрх, иргэдийн амьдардаг гэр, байр сууц, ажлын байранд газар дээр нь очиж танилцах, тэдэнтэй ярилцлага хийх, мэдлэг сорих шалгалт авах замаар сонгон шалгаруулдаг.
Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар дүүрэг тус бүрээс шалгарсан нийт 21 материал ирснээс өөрийн байгууллагадаа эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэн, хамт олныхоо ажиллах, сурах орчныг сайжруулах талаар идэвхи зүтгэл, санаачилга гарган, нийгэм, хамт олны төлөө ажиллаж, бусдад үлгэр дуурайлал үзүүлэн, архи, тамхигүй хамт олон болсон зэрэг 68 үзүүлэлтийг хангасан 10 байгууллагыг Нийслэлийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар өргөмжилж, гэрчилгээ олголоо.
№ |
Дүүрэг |
Байгууллага |
Зэрэг |
1 |
БЗД |
147 дугаар цэцэрлэг |
1-р зэрэг |
2 |
СХД |
112 дугаар цэцэрлэг |
2-р зэрэг |
3 |
БГД |
94 дүгээр цэцэрлэг |
2-р зэрэг |
4 |
ЧД |
31 дүгээр цэцэрлэг |
2-р зэрэг |
5 |
БГД |
Эрдмийн өргөө цогцолбор сургууль |
3-р зэрэг |
6 |
БЗД |
167 дугаар цэцэрлэг |
3-р зэрэг |
7 |
БЗД |
210 дугаар цэцэрлэг |
3-р зэрэг |
8 |
СХД |
116 дугаар цэцэрлэг |
3-р зэрэг |
9 |
БНД |
427 дугаар хаалттай хорих анги |
3-р зэрэг |
10 |
СХД |
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ 2- р бааз |
3-р зэрэг |
“Эрүүл мэндээ дээдлэгч өрх”-ийг хоёр бүлэг 12 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн бол “Эрүүл мэндээ дээдлэгч” иргэнийг болзол, журамд заасны дагуу эрүүл аж төрөх зан үйлийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшүүлсэн, эрүүл мэндийн мэдлэгээ бусадтай хуваалцдаг, энэ чиглэлээр нийгэм хамт олонд дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн, аливаа хорт зуршлаас ангид байдаг, эрүүл хооллолт идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг гэхчилэн 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэж, дараах өрх, иргэнийг шалгарууллаа.
Эрүүл мэндээ дээдлэгч өрх
№ |
Дүүрэг |
Овог нэр |
1 |
БХД |
Ч.Батэрдэнэ |
2 |
БНД |
Л.Эрдэнэчулуун |
3 |
БГД |
Б.Нямдорж |
4 |
БГД |
Л.Гантогтох |
5 |
БГД |
Х.Алтанцацралт |
6 |
БЗД |
С.Наранхүү |
7 |
ХУД |
Л.Бямбадолгор |
8 |
ХУД |
Д.Оюунчимэг |
9 |
СБД |
О.Уугансүх |
10 |
ӨАГ |
Г.Алтантогос |
Эрүүл мэндээ дээдлэгч иргэн
№ |
Дүүрэг |
Овог нэр |
1 |
БГД |
Э.Энхриймаа |
2 |
БГД |
А.Будрагчаа |
3 |
БГД |
С.Номингэрэл |
4 |
СБД |
Д.Гүндэгмаа |
5 |
СБД |
Я.Уранчимэг |
6 |
БХД |
Ц.Оюунчимэг |
7 |
НД |
Д.Дамдинжав |
8 |
БНД |
М.Мария |
9 |
БНД |
С.Эрдэнэбилэг |
10 |
БЗД |
А. Цэцэгсайхан |
11 |
БЗД |
Г.Цэцэгмаа |
12 |
СХД |
Р.Гунгаасүрэн |
13 |
СХД |
О.Эрдэнэчимэг |
14 |
ХУД |
Д.Очирхуяг |
15 |
Нарк |
Г.Нямхүү |
2019 оны нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-д шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдсанаар бүл нэмж Нийслэлийн хэмжээнд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” – 117, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх” – 208, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн” – 259 боллоо.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )