Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавих тухай захирамж гаргалаа.
Захирамжид Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, Нийслэлийн агаарын чанарын 2, 3 дугаар бүсэд түүхий нүүрс ашиглахыг хориглох зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар тусгажээ.
Шалгалтын явцад хураагдсан түүхий нүүрсийг Амгалан дулааны станц ХХК-д, тээврийн хэрэгслийг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-д төвлөрүүлэн журамлах юм байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )