Торонтогийн хөрөнгийн биржийн өнгөрсөн баасан гарагийн арилжаагаар “Erdene Resource Development” компанийн хувьцаа 4.8 хувиар унаж, нэгж хувьцаа нь 0.20 канад доллар болсон байна. Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт “Хөндий” алтны төслийн хүдрийн агууламж өндөртэй гарсан ч хувьцааг өсгөх хангалттай мэдээлэл байж чадсангүй. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт техникийн судалгааны үр дүн эерэг гарсан мэдээллийн дараа тус компанийн нэгж хувьцаа 0.19 канад долларт хүрч 2.56 хувиар буурчээ.
Торонто болон Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани “Хөндий”, “Алтан нар”, “Баян Хөдий” төслийг эзэмшдэг юм. “Хөндий” алтны төслийн техникийн урьдчилсан судалгаагаар нөөц нь 422 мянган унц алт, нэг тонн хүдэр дэх алтны дундаж агууламж 3.7 грамм гэж тооцоолжээ. Ялангуяа үйл ажиллагаа явуулахаас өмнөх таамаг нөөцөөр 520.7 мянган унц алт, хүдрийн агууламж 3.16 грамм гэж гарсан нь шинжээчдийн таамаглалаас давсан юм. Одоогоор “Хөндий” алтны төсөлд найман сая канад доллар зарцуулах төлөвтэй байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )