“Хөндий” алтны төслийн хүдрийн агууламж өмнөхөөс өсжээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Торонто болон Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани “Хөндий” алтны төслийн техникийн судалгааг танилцуулахад эерэг үзүүлэлтүүд олон гарчээ. Тухайлбал “Хөндий” алтны төслийн нөөц 422 мянган унц алт, нэг тонн хүдэр дэх алтны дундаж агууламж 3.7 грамм гэж тооцоолжээ. Харин үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнөх таамаг нөөцийн хэмжээ 520 мянга700 унц алт, хүдрийн агууламжийг 3.16 грамм гэж тооцоолсон нь өнгөрсөн оны мөн үеийн тооцооллоос даруй 20 хувиар нэмэгдсэн байна. Төслийн үргэлжлэх хугацаа 11 жил гэж компаниас тооцоолж буй аж. Дээрх хугацааг задалбал олборлолт эхлэхийн өмнөх нэг жил, мөн “Баян Хөндий” төсөлд зургаан жил, “Алтан нар” төслийн олборлолтод гурван жил зарцуулж, уурхайн хаалтыг нэг жил хийнэ гэж тооцоолсон байна. “Алтан нар” төсөл нь “Баян Хөндий”-н ордоос 16 км-т байрладаг юм.

“Алтны өндөр агууламж, өсөн нэмэгдэж буй нөөц, ашиглалтын зардал бага гэсэн эдгээр үзүүлэлтүүд л “Хөндий” алтны төсөлд хөрөнгө оруулагч бүх талуудад эерэг нөлөө үзүүлэх болно” гэж “Erdene Resource Development” компанийн Гүйцэтгэх захирал Петер Акэрли ярьжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус компани Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй нөхцөлөөр 6.6 сая канад долларын үнийн дүнтэй зээл авсан юм. Харин “Хөндий” алтны төсөлд найман сая канад доллар зарцуулах төлөвтэй байгаа юм. Хэдийгээр техникийн судалгааны үр дүн хангалттай сайн гарсан ч Торонтогийн хөрөнгийн биржид нэгж хувьцааных нь ханш 2.56 хувиар буурч, 0.19 канад долларт хүрчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
brenda(129.56.93.138) 2019 оны 10 сарын 23

Би Бренда, Грегтэй олон жилийн турш гэрлэсэн. Гэсэн ч нөхөр маань намайг хуурч байгаа гэж хэлээд бид хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Байна. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг бичиж, 24 цагийн дотор нөхрөө эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбог

0  |  0
Top