Торонтогийн болон Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компанийн хөрөнгө оруулалт татах, хайгуулын талбайгаа өргөжүүлэх, ашиглалтын лиценз авах ажил төлөвлөсөн хуваарийн дагуу явж байгааг компанийн зүгээс мэдээллээ. Энэ оны хоёрдугаар улиралдаа багтаж ашиглалтын лиценз авахаар болоод байна.
Өнгөрсөн жилийн зургаадугаар сард хөрөнгийн бирж дээр гарч нээлттэй хувьцаат компани болсон тус компанийн “Хөндий” алтны төслийн геологийн нөөц захын агуулгаар 1.4 г/т бөгөөд 20.5 тонн алттай гэж тогтоогджээ. Тус ордын тогтоогдсон нөөц 2.3 г/т агууламжтай алтны нөөц 751 000 унци, харин таамаглаж буй 1.8 г/т агуулгатай алтны нөөц 291 000 унци гэж тогтоогдсон аж.
Хоёр өөр улсын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй гэх “ERD” компани Баян-Өндөр болон Шинэ Жинст сумын удирдлагуудтай хамтран 5 500 иргэнд тус бүр нь 20 нэгж хувьцаа бүхий данс нээж, хувьцаагаа эргэлтэд оруулсан юм. Тус компани өнгөрсөн хоёрдугаар сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хайгуулын талбайгаа өргөжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )