Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6-д заасан “Залуучуудын амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх таатай орчин бүрдсэн, хотын хөгжил, орчин соёл, тохижилтод залуучууд манлайлсан хот болох” зорилтыг хангах хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Боломж таны гарт” уриатайгаар “ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” дүүргүүдийн Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх “Шилдэг оролцооны клуб шалгаруулах уралдаан”-ыг 2019 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс аравдугаар сарын 26-ны өдрийг хүртэл зохион байгууллаа.
Тус уралдааны шагнал гардуулах үйл ажиллагааг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул нээж, клубын гишүүдэд урмын үг хэлэн, цаашид илүүг сэтгэж, түүнийгээ ажил хэрэг болгон нийгмийг түүчээлэн сайн дурын үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахыг хүслээ.
Өсвөр үе, залуучуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин, соён гэгээрүүлэх ажлыг залуучуудын оролцоонд тулгуурлан хийх, залуучуудын хүсэл, сонирхол, эрэлт, хэрэгцээнд тулгуурласан, эерэг хандлага зан үйлд уриалсан үйл ажиллагаа явуулдаг шилдэг клубүүдийг дэмжих зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулсан юм.
Уралдааны нийт шагналын сан 1,600,000 төгрөг байсан бөгөөд таван дүүргийн сонирхлын клубүүд оролцож, материалаа ирүүлснээс ажлын хэсэг долоон үзүүлэлтээр, 350 хүртэлх оноо өгч, байр эзлүүлсэн юм.
Тухайлбал:
1-р байр “Мэргэн” мэтгэлцээний клуб /Сүхбаатар дүүрэг/
2-р байр “Туул” ротаракт клуб /Сүхбаатар дүүрэг/
3-р байр “Эрүүл мэндийг дэмжигч” сайн дурын клуб /Сонгинхайрхан дүүрэг/
4-р байр “Мазаалай 16” залуучуудын клуб /Чингэлтэй дүүрэг/
5-р байр “Ургац” залуучуудын клуб /Чингэлтэй дүүрэг/
6-р байр “Эрхэс” залуучуудын клуб /Чингэлтэй дүүрэг/
7-р байр “Nabi” залуучуудын клуб /Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв/
8-р байр Санхүү, эдийн засгийн их сургуулийн “Ротаракт” клуб /Баянзүрх дүүрэг/
9-р байр “ОТИС-2030” клуб /Баянзүрх дүүрэг/ тус тус шалгарлаа.
Сэтгэгдэл ( 0 )