Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын нэр бүхий гишүүд мөрийтэй тоглоом тоглож байгаад саатуулагдсан гэх мэдээлэл гарчээ.
Тодруулбал, тэрхүү мэдээлэлд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Моннис” компанийн оффисын байранд нэр бүхий бизнесмен, УИХ-ын гишүүдтэй нийлж мөрийтэй тоглож байхад нь Авлигатай тэмцэх газраас саатуулсан гэжээ.
Түүнчлэн хэргийн газарт хөзөр, хясаа, их хэмжээний мөнгө байсныг илрүүлэн баримтжуулж, хэргийг Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлсэн гэсэн юм.
Дээрх хэргийн тухай Авлигатай тэмцэх газраас тодруулахад “Авлигатай тэмцэх газар нь чиг үүргийнхээ дагуу албан тушаалын хэрэг шалгадаг бөгөөд эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шалгадаггүй” гэж дээрх мэдээллийг үгүйсгэлээ.
Харин энэ хэргийн талаар цагдаагийн албаны эх сурвалжаас тодруулахад, "Одоогоор нэр бүхий гишүүд мөрийтэй тоглосон гэх мэдээлэл бүртгэгдээгүй" гэх хариулт өгч байна.
Сэтгэгдэл ( 3 )
Доргио сайт худлаа юм бичижээ.
читоныг монголоор хасаа гэдэг юм ш дээ хясаа гэдэггүй
Үнэнийг нуугаад хэрэггүй Удахгүй уг үндсээрээ нэртэй, мөнгөтэйгөө ил болно.