Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу асуудалтай холбоотойгоор мэдүүлэг өгөхөөр БНСУ-д очсон байна.
Тэрбээр өнөөдөр /2019.11.06/ товлосон цагаасаа өмнө "Инчён" олон улсын нисэх буудалд газарджээ. Д.Одбаярын нислэг орон нутгийн цагаар 09:20 цагт Инчёнд газардах хуваарьтай байсан ч нислэг нэг цаг 30 минутын өмнө газардсан тухай БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.
Хэргийг сануулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн халдлага үйлдсэн хэргээр Өмнөд Солонгосын цагдаад саатуулагдсан байдаг. Түүнийг Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч болох 20 настай эмэгтэйн биед хүрсэн, мөн А гэгч монгол иргэн үйлчлэгчийг мөрөөр нь тэвэрсэн үйлдэл гаргасныг буруутгаж, тус улсын цагдаагийн алба хаагчид саатуулсан талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд анх мэдээлсэн юм.
Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр тухайн өдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяраас цаг гаруй хугацаанд байцаалт авчээ. Тухайн үед Д.Одбаяр нь "Би энэ явдалд хамаагүй. Миний ард сууж явсан хүнтэй холбоотой. Намайг андуурсан" хэмээн мэдүүлээд, асуудлыг дипломат халдашгүй эрхийн хүрээнд шийдэхийг хүссэн байдаг. Улмаар БНСУ-д эргэж ирээд мэдүүлэг өгөхөө илэрхийлж, Бали аралд болох Олон улсын хуралд оролцохоор явсан юм.
Өмнөд Солонгосын тал арваннэгдүгээр сарын 1-нд түүнийг Индонез руу нисэхийг нь зөвшөөрч, цааш явуулсан ба БНСУ-д эргэж ирэхгүй тохиолдолд ямар ч мөрдөн байцаалт явуулалгүйгээр хэргийг прокурорт шилжүүлэхээ мэдэгдсэн байна.
"Корейн Эйр" компанийн зүгээс "Нисэх онгоцны үйлчлэгчээр ажилладаг Монгол Улсын иргэн эмэгтэйг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр монгол хэлээр доромжилсон, сүрдүүлсэн нь түүнийг сэтгэл зүйн тогтворгүй байдалд хүргэсэн" хэмээн мэдээлэл өгчээ. Яг юу гэж сүрдүүлснийг нь олон нийтэд тодорхой мэдээлээгүй байгаа хэдий ч тухайн үеийн байдлаас болж их хэмжээний айдастай, чичирч байсан талаар мэдээлэл өгөв. Цагдаагаас тухайн ажилтныг мөн мэдүүлэг өгүүлэхээр дуудсан байна.
БНСУ-ын хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт 1 жилийн хорих ял оноох юм уу, 3 сая воноор торгох заалттай. Мөн Д.Одбаярын илэрхийлж буй халдашгүй эрхэд БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд гэсэн гурван албан тушаал хамаардаг тул Үндсэн хуулийн Цэцийн дарга ийм эрхэд хамаардаггүй болохыг сануулж байгаа юм. Иймд Өмнөд Солонгосын олон нийтийн зүгээс бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.
Эх сурвалж: www.yna.co.kr
Сэтгэгдэл ( 26 )
Солонгосчууд аа !!! Шоронд хий монгол ДАЯААР ЖИГШИЖ бна дэлхийн ШИВШИГ !
Энэ яг үнэн юм уу? Бичлэг байгаа юу?
hytadaar bogoonoor irchihgvi dee kk
Энэ л солонгосчууд шүү дээ монголчууд биш мартахчгүй өдөр бүр шаардана
СОЛОНГОСТ ОЧООД БАЙХДАА ЯАХАВДЭЭ...ИНЧОНООР БУЦАЖ ДАЙРАН ӨНГӨРӨХГҮЙ ГЭЭД ХААЧИХ ЮМ !!! ӨӨР ГАЗРААР ЯВААД БУЛТЛАА ГЭХЭД ҮХЦ- ИЙН ДАРГА ЖИНХЭНЭ ГЭМТХЭРГЭЭС ЗАЙЛСАН БОЛНО !!!
Төрд ажиллаж байгаа хэн боловч өөрийгөө хянаж явах үүрэгтэй байхыг хуульчилж өгөх хэрэгтэй. Харж байхад цагдаа нар гудамжны хэллэгтэй их хурлын гишүүд нь ёс зүйгүй байх юм. Уг нь иргэдтэй тулж ажилладаг гэдэг утгаараа. Дээр үед арай өөр байсан.
solongosuud mongold bvsgui hvnd huruu hvrgeh erkhgui blloo do hvreh yum bol hvchindeh gsen geed 5 jil abaa l bh ni shd so nuudaa
Ter vilchlegch n mongol emegtei bsan um bish vv tegj oilgoloo
уЧРАА ОЛООД ХЭЛ АМАА ДАРААД ЦЭВЭРЛЭЭД ИРДЭЭ
Onoogiin mongoliin tor barij bgaa humuusiin unen uur tsarai .
Mongold baidagshigee mongoor jooxon oxiduud abch daramtal shigee bodoo bailgvi dee omxii mal chini ulsiinxaa ner svriig bodxod yana:Manaix shig xuuli vilchildgvi gazar bishshvvdee solongos uls chini xuulitai,xuulia deedeldeg irgenee xamgaaldag uls manaix shig ard tvmenteigee balmad xaritsdag ene metiin malnuudad xariutslaga tootsox xeregtei
Ene yavdag jorlongoos bolj Solongost mongolchuudiig uzehgui bna gesen delguurt orhod n novshiin mglchuud geed eldveer heleed oodoosn yum shidej bna gesen ulsiin neriig baasdsan muu novsh
Эр хүн гээд хүн бүхэнд дарамт үзүүлж явах ёстой юм уу ? Энэ бузар шившигтэй бодлоо эрчүүд толгойноосоо авч хаях хэрэгтэй .
Өөрийгөө бододгүй юм гэхэд улсаа бодох толгойтой хүн мөнө үү. Ийм хөлдүү толгой улсийн үндсэн хуул барайд сууж байн.
Ийм шившигтэй үйлдэл хийсэн хүн бүхэл бүтэн улсын цэцийн даргаар үлдвэл гутамшиг. Монголчууд бид энэ хүнийг өмөөрөх ёс суртахуунгүй болсон байна
Er hun
Mong ohiduudgagniiha d une tsebe gui so go”s ohidiin ugzug hurtel huuliin huree ii yum boljj baidag
Yun surtei yum be Mongol ohiduudiig gadniihan hucheer belgiin sj hiih zergeer baidag bizdee
Авгай хүүхэдийнхээ нэрийг бодохгүй дээ.Монгол улсынхаа нэрийг дүүрч гэхэд
Хүний мууд дуртай хүмүүсийн сэтгэгдэл ээ гэж нэг иймэрхүү. Өөрсдөө асуудалгүй, өв тэгш амьдардаг юм шиг л .Энэ Одхүү гэх хүнийг өмөөрөх гэсэнгүй. Шийддэг газар нь л шийддэг юм байгаа биз. Ингэж харааж зүхээд, үзэн ядаад байгаа хүмүүсийн амьдрал их л сайжирдаг байхдаа зайлуул
Ах нь ч болоосой нэг сайхан алгадчих юм сан энэ хүүрийг
ӨӨ сурсан гарууд нэг үлгэр зохиогоод манийгаа мангартуулахаа мэднээ. Жүжиг тоглоод уйлж онгоцноос монголд буух биз ертөнцийн шившиг чинь.
Монголд ирээд монгол охидуудтай самуурч явдаг солонгосуудыг яах вэ?
Тэнд нь хориод гөлөг болго.хууль дүрэм гэж байдгийг таниул
Монголд 50 настай Солонгос эр 27 настай Монгол бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн байна. ГХ, ХЗСайд нартайгаа яриад дипломат аргаар солилцоо хийвэл яасийн бэ хө.
Ийм асуудалд нэр холбогдоно гэдэг нь л энэ хүнийг албан тушаалаасаа буух үндэслэл болмоор юм. Төрийн өндөр албан тушаал эрхэлж байж олон нийтийн дунд ууж идэхээ цэгнэж бизэ зөв авч ямах нь зүйн хэрэг баймаар юм. Одоо өнгөрсөн хойно нь ямар ч тайлбар тавиад нэмэргүй бизээ.