ШУУРХАЙ: Д.Одбаяр ирээгүй тул ҮХЦ-ийн хурал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий зургаан гишүүний саналаар Цэцийн нийт гишүүний хуралдааныг хуралдуулж, Цэцийн даргын ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр уг хурлыг өнөөдрийн /2019.11.18/ 16.00 цагт хийхээр товлон, нийт гишүүдэд зар хүргүүлжээ. 

Цэцийн гишүүдийн төлөөлөл Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай уулзаж, энэ талаар шаардлага хүргүүлсэн боловч Цэцийн зарим гишүүдийн хамт товлосон цагт хуралдаанд хүрэлцэн ирэхээс татгалзсан байна. Тиймээс тэдгээр гишүүдийг оролцуулах, Цэцийн даргын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийг нь байлцуулах нь зүйтэй гэж үзэж, хурал түр завсарлажээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, хуралдааныг арванэгдүгээр сарын 22-ны өдөр хийхээр тушаал гаргасан хэдий ч энэхүү хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт хуралд оролцсон гишүүд санал нэгдсэн байна. Цэцийн нийт гишүүний хуралдааны товыг жич мэдээлнэ гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ӨГЗӨГ ӨӨ !(192.82.72.163) 2019 оны 11 сарын 19

ҮХЦ - ИЙН ГИШҮҮНЭЭС ОГЦОР !!!

0  |  0
Зочин (192.82.70.153) 2019 оны 11 сарын 19

Солонгосчууд бишээ терийн албан хаагч гэдэг хумуусийн ес зуйг дэлхийд гайхуулчихлаа

0  |  0
Би Монгол хүн(202.126.88.64) 2019 оны 11 сарын 19

Солонгосууд Монголчуудыг хагалан бутаргаж чадлаа. Солонгос хүн бүр Монголчуудыг бүдүүлэг тэнэгээр нь дуудаж байна. Монголд байгаа Солонгосуудад Монгол хүний нудраганы амтыг үзүүлж хандыг нь дарж Монгол цуснаас цөсөө хагартал айдаг болгох хэрэгтэй. Со нар ”дундад азийн бага”уудаас бүгдээрээ айдаг, тэдний талаар гоочлох үг хэлэхээсээ ч айдаг гэдгийг мэдэх үү. Монголчууд Со нарын ямаан омгийг дарах цаг болжээ

0  |  1
Top