Ж.Амарсанаа: Цэцийн гишүүнээс огцруулах асуудлыг УИХ шийднэ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргыг сонгох Цэцийн бүх гишүүдийн хуралдаан өнөөдөр /2019.11.28/ болно. Уг хуралдааныг угтаж Цэцийн дарга асан гавьяат хуульч, академич Ж.Амарсанаагаас дараах тодруулгыг авлаа.


-УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад удаагүй байна. Та Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байсан гэж үзэж байна уу?

-Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үйлчилж эхлэх болоогүй байна. Түүнээс өмнө Төрийн мэдээлэл гарч байж албан ёсоор уншигдаж, ярьж хэлэлцэх боломжтой болно. Сая Ерөнхийлөгч баталлаа. Ер нь аливаа улсын парламент батлагдаж байгаа хууль болгоноо мэдээд байна гэж байхгүй. Янз бүрийн мэргэжилтэй хүмүүс байгаа. Манай Үндсэн хуульд ч тийм зүйл ажиглагдаж байсан. 1992 оны Үндсэн хуулийг батлахад Ардын депутатуудад “хичээл” зааж байсан хүн бол Б.Чимид. Тухайн үед хэдий өндөр боловсролтой хүмүүс хэлэлцэж байсан ч яг батлахад бүх зүйл заалтыг ойлгоно гэж байхгүй. Сум, нэгдлийн дарга нар хориг тавина гэж юуг хэлэх, Цэц гэж хэн болохыг мэдэхгүй.

-Үндсэн хууль өөрчлөх цаг хугацааны давтамж гэж бий юу?

-Үндсэн хуулийг байнга ажиглаж байх ёстой. Манай орон Ром, Германы системтэй учраас Үндсэн хуульдаа байнга жижиг, жижиг өөрчлөлт оруулж байх ёстой. Манайд эсрэгээрээ олон жил сүр дуулиан болж байгаад өөрчлөх гэдэг. Энэ бол намуудын хийж байгаа улс төрийн тоглолт. Үүнээс болоод ард түмэн хохирч болохгүй.

-Өнөөдөр Цэцийн даргыг сон­гох хуралдаан болно. Та Цэцийн дарга байсны хувьд Цэцийн өмнөх даргын ёс зүйн асуудалд юу хэлэх вэ?

-Үндсэн хуулийн Цэцийн дарга чөлөөлөгдсөнийг би хэвлэлээс харсан. Шинэ даргаа сонгох гэж байгааг бас хэвлэлээс харсан. Өөр зүйл мэдэхгүй. Цэцийн гишүүнээс огцруулах асуудлыг томилсон УИХ шийднэ.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн ёс зүйн асуудлыг хэрхэн шийдэх учиртай вэ?

-Монгол Улсад 30 орчим байгууллага ёс зүйн дүрэмтэй. Үндсэн хуулийн Цэцэд ёс зүйн дүрэм гэж байхгүй. Өндөр ёс зүйтэй хүмүүс Цэцийн гишүүн болдог учраас бусад улсад Цэцийн гишүүдийн ёс зүйн дүрэм гэж байдаггүй. Манайх үүнийг нь дуурайгаад ёс зүйн дүрэмгүй яваад байгаа юм. Уг нь ёс зүйн дүрэмтэй байх нь илүүдэхгүй юм шиг байна.

-Таныг ямар үндэслэлээр Цэцийн даргаас чөлөөлж байсан юм бэ?

-Тэр яахав, үгэнд ороогүй гэдэг шалтгаанаар буулгасан. Би сүүлдээ тэдэнтэй уулзахаа ч больсон, утсыг нь ч авахаа байсан. Тэгэхээр нь арга хэмжээ авч байхгаа нь тэр. Зөвхөн намайг биш прокурор, Дээд шүүх гээд бүгдийг нь толгой дараалан явуулсан.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.55) 2019 оны 12 сарын 01

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
matilda(197.234.221.55) 2019 оны 12 сарын 01

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Эхорон(64.119.20.216) 2019 оны 12 сарын 01

Монгол төрд хэрэгтэй мундаг хүн дээ

0  |  0
? (212.253.17.6) 2019 оны 11 сарын 30

Ene chini ajild ni vnetei lag mashin unuulsangvi geed minchiitel boon uur, hervvl hiij bsn ichgvvrgvi ovgon mon vv

0  |  0
Top