ШУУРХАЙ: Цэцийн дарга Д.Одбаярыг чөлөөллөө

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан билээ.

Уг хүсэлтийг өнөөдөр /2019.11.22/ Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон есөн гишүүний 100 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг чөлөөлөхийг дэмжжээ. 

Энэ талаар "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр болж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хэлэлцлээ. Хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат удирдаж хийлгэв. Хуралдааны эхэнд Цэцийн нийт гишүүдэд Үндсэн хуулийн цэцийн даргын хүсэлтийг танилцуулж, түүний тайлбарыг сонссоны дараа гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Хуралдаанд оролцсон гишүүд Д.Одбаярыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаас  чөлөөлөх хүсэлтийг өөрийнх нь саналын дагуу ил санал хураалт явуулж шийдвэрлэв. Үндсэн хуулийн цэцийн нийт есөн гишүүн Доржийн Одбаярын  хүсэлтийг санал нэгтэйгээр хүлээн авч,  түүнийг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас  чөлөөллөө гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ. 
 


Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн:
 

  1. Д.Одбаяр (Дарга) - Чөлөөлсөн
  2. Н.Чинбат (Гишүүн)
  3. Д.Солонго (Гишүүн)
  4. Ш.Цогтоо (Гишүүн)
  5. Ш.Солонго (Гишүүн)
  6. Б.Буяндэлгэр (Гишүүн)
  7. Ц.Нанзаддорж (Гишүүн)
  8. Г.Туулхүү (Гишүүн)
  9. Г.Баясгалан (Гишүүн)

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.55) 2025 оны 03 сарын 13

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

1  |  0
bold(68.226.67.57) 2025 оны 03 сарын 13

HUULIIN DEED BAIGUULLAGA HUULIA BIELUULEHGUI BAIJ ARD TUMEN JIRIIN IRGEDED HUULIA BIELUUL GEJ BUU YRI MONGOLCHUUD BIDEND HUULI BAIHGUI BOLSON SHUU HUSSENEE HIII AL TAL DEEREMD HULGAIL BAS BUGS BAZANA SHUUU

2  |  0
Мөнх(192.82.78.128) 2025 оны 03 сарын 13

МУ-ын ҮХЦ-ээс зайл. Бусдад бэлгийн дарамт үзүүлэгч Монгол Улсын хуулийн ертөнцөд хэрэггүй. Үлдсэн насаа гэртээ зурагтаа үзээд хэвтэх эрх олгое

1  |  0
Ax n(202.126.88.57) 2025 оны 03 сарын 13

ODOO BOLNO ENE XUNIIG TAIVAN ORXI. ZUNDUU MUNGUUR BAS TORGUULSAN. XEDEN DAVXAR SHIITGEDEG YUMBE. GISHUUNEERR ULDEE AJILGUI BOLCHUUL YAXII

1  |  1
Ax n(202.126.88.57) 2025 оны 03 сарын 13

ODOO BOLNO ENE XUNIIG TAIVAN ORXI. ZUNDUU MUNGUUR BAS TORGUULSAN. XEDEN DAVXAR SHIITGEDEG YUMBE. GISHUUNEERR ULDEE AJILGUI BOLCHUUL YAXII

1  |  1
Lam ax n(202.126.88.57) 2025 оны 03 сарын 13

XOSHNOGO NER N UURD XAMT yana daa xuurxii darga min.

1  |  0
Zochin(66.181.191.201) 2025 оны 03 сарын 13

Odbayriin suudal sonin bolhoos hariutslaga huleelgej burmoson zailuulah ni sonin bish baina l daa.

1  |  0
Зочин(103.57.94.86) 2025 оны 03 сарын 13

Бүр ажилаас нь чөлөөлөөч. Цэцийн даргаас чөлөөлөөд орхино гэвэл тэнэг хэрэг

1  |  0
Zochin(66.181.161.94) 2025 оны 03 сарын 13

Eniig bur cholooloosei.

2  |  0
Зочин(202.126.89.208) 2025 оны 03 сарын 13

Одоо гишуунээс нь чолоолох хэрэгтэй. Тэгэхгуй бол онигоо ЦЭЦ ээс ер нь салахгуй, 60 тэрбум шиг монхийн дамшигийн хоч, нэртэй болохын зэрэгцээ, ер нь байж болшгуй ес зуйлгуй асуудал, уунийг зовшоорсон нэг ч хууль, журам манай ул ад байхгуй гэдэгт бат итгэлтэй бна

2  |  1
Зочин(66.181.187.178) 2025 оны 03 сарын 13

Цэцийн гишүүнээр тэгээд бас үлдэж байгаа юм уу?

2  |  0
zochin(103.229.123.194) 2025 оны 03 сарын 13

TSETSEES BURMUSUN ZAYLUULAACH , NUDNII BULAY

3  |  0
Ogtsorrr!!!(110.44.237.105) 2025 оны 03 сарын 13

Ene Tsets Orshin Togtnox Yosgvi Ta 9.Bvgd Ajlaaa Uggg!!!!!!!

3  |  0
үйлчлэгчийн бөгс(178.162.205.227) 2025 оны 03 сарын 13

Монголын минь нэр хүндийг олон улсад гутаасан хүн чөлөөлөгдөх ёстой. Зөв шийдвэр гарчээ.

3  |  0
Монголын нэг иргэн (103.26.194.212) 2025 оны 03 сарын 13

Муу хувалзнууд, дандаа хуйвалдаан хийнэ, даргаасаа нь чолооллоо гэдгээр гэмт уйлдлийг хаацаалаад онгорно, Цэцэд Очирбат, Сугар гээд лут лут хулгайч нар байсан, хоон хэлэцэх хугацаагаараа хэргээ хаалгасан байх, илжирч ялзарч умхий ханхалсан Цэцийн гишууд

3  |  1
Монгол иргэн(202.126.89.97) 2025 оны 03 сарын 13

Цэцээс челеелсен уу?гэдэг нь бас их чухал юмсан,уг нь..Яасан бол?

3  |  0
Close menu