Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт санал авч байна

2019 оны 11 сарын 06

Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт санал авч эхэллээ. Уг хөтөлбөр нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Нийгмийн хөгжил, дэвшилд жендэрийн тэгш оролцоог хангах замаар нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэх”, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу “жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгах”,  Монгол Улсын Засгийн газраас баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2017-2021)-т дэвшүүлсэн “Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг үндэсний, салбарын, орон нутгийн байгууллагын түвшинд хөгжүүлэх” зорилтын хүрээнд хэрэгжих аж.

Иймд иргэд “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр болон энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, саналаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэлд Oyungerel@yahoo.com  цахим хаягаар 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийн төслийг ЭНД-ээс татаж үзнэ үү.

“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг ЭНД-ээс татаж үзнэ үү.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.0.157.17) 2019 оны 11 сарын 06

Жэндэрийн тэгш эрх гэж зохиомол хиймэл юмаар хөөцөлдөхийн оронд чадалтай чадвартай эр, эм хүмүүсийг хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх нөхцлийг бүрдүүлэх нь чухал биш үү?

0  |  0
Top