Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоох шийдвэрийг өнгөрөгч гуравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Тодруулбал, УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн Засгийн газраас онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан байдаг. Улмаар дээрх дэглэмийн хугацаа дуусгавар болохоос өмнө буюу өнгөрөгч есдүгээр сард онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгаад байсан юм.
Дээрх санхүүгийн шалгалтын хүрээнд, Эрдэнэт үйлдвэрээс оффшор бүс рүү шилжүүлсэн их хэмжээний мөнгө буцаж орж ирэхдээ нэр бүхий төрийн бус байгууллагаар дамжсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Тиймээс дээрх асуудлын хүрээнд төрийн өндөр албан тушаалтнуудаас Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид мэдүүлэг авч эхэлсэн гэх мэдээлэл байна. Энд сануулахад, дээрх хэрэгтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваасүрэн, “Азаргын гол чонот” компанийн эзэн Б.Отгонбаатар нарыг баривчилж саатуулаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Элбэгдоржийг бариачээ олон хэрэг шил дараад гарч ирлээ АТГ Болон бусад албадад баяр хүргэе. Элбэгдорж Цагаан нараар дэмжүүлээд шүүх прокурорт шургалсан ах дүү танилууд авилгын нөхөд өрөө төлөх гээд хэргиыг ална даа харж л байя
элбэгдоржийн авгайн хүүхдийн нэр барьсан болормаа сангаар орж ирсэн.
ажхлчдийн цалинг доривтой нэмэхгүй 5.10 хуваарь нэмлээ гэж хуураал ажилчдын амыг тагалдаг бсан үе үеийн луйварчид ингэж л үйлдвэрийн хөрөнгийг хууль бусаар завшдаг нь цалинг доривтой нэмдэггүй шалтгаан нь энэ юм байна
Энэ хэрэг чинь харин жинхэнэ мөнгө угаалт юм биш үү! Даруй шийдээд Улсаа саарал гэгдэх жагсаалтаас гаргая!