Төр нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын үзмэрийг сэлгэж, Ц.Дашдорж агсны үзмэрээр солино  

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 07

Говь-Алтай аймгийн “Орон нутаг судлах музей”-д байрлах Төрийн хошой шагналт Чадраабалын Лодойдамба агсны үзмэрүүдийг музейгээс гаргаж, оронд нь УИХ-ын гишүүн, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Ц.Дашдорж агсантай холбоотой үзмэрүүдийг байрлуулах гэж байна гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ асуудлаар Говь-Алтай аймгийн “Орон нутаг судлах музей”-н удирдлагаас тодрууллаа.

“Ч.Лодойдамба агсны музейн үзмэр байрлах тасгийг засварлах, сайжруулах шаардлагатай болсон тул түр хугацаанд үзмэрийг буулгасан. Засвар үйлчилгээний хийсний дараа музейн үзмэрийг эргүүлэн дэлгэнэ” гэдэг мэдээллийг өгч байна.

“Орон нутаг судлах музей”-н сан хөмрөгч Б.Сарангэрэл “Ч.Лодойдамба агсны музейн үзмэр байрлах Хүндэтгэлийн тасагт засвар хийгээгүй удсан учраас ус дусаал гоождог, байгалийн гэрэл тусдаг, хана нь тэгш бус гадаргатай болсон. ТББ-ын санхүүжилтээр шинэчлэн засварласан бөгөөд тус үйл ажиллагаа нь 2020 онд болох аймгийн 80 жилийг угтсан бүтээлч ажлын хүрээнд хийгдсэн. Музей нь түр үзэсгэлэн гаргаж нийтэд үйлчлэхийн зэрэгцээ үзүүллэгт тавигдсан үзмэрийг тодорхой хугацаанд сэлгэх, сэргээн засварлах, арчлах шаардлагатай байдаг. Иймээс тухайн өрөөнд байсан “Бэлэг дурсгал” сэдэвт түр үзэсгэлэнг буулгасан. Музей үзүүллэгээ шинэчилж, ээлж дараатай дэглэж үзэгч олны хүртээл болгодог тул энэ танхимыг шинэчлэн үзүүллэгийг дэглэж байна.

Засварласан хэсэг нь музейн хамгийн их ус алддаг, цахилгааны богино холболт үүсэж гал гарах, үзэгчдийн дээрээс нурах аюултай байдалд хүрсэн байсан учир энэ танхимыг сонгож иж бүрэн засвар хийлгэсэн. Музейн аргазүйч мэргэжлийн хүмүүстэй ярилцаж, зөвлөлдөж байж шийдвэр гаргасан.

Музейн санхүүжилт бага, төсөв хангалттай бус байдаг тул барилга, байшингийн хэрэгцээт засвар үйлчилгээг тэр болгон хийж чаддаггүй. Иймд ТББ-ийн дэмжлэг, төсөл хөтөлбөр, хандиваар ээлж дараалан хэсэгчлэн тохижилт хийсээр байна. Энэ удаад 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол төсөв санхүүгийн хүндрэлтэй үед музейгээ өөд нь татаж буй нэг жишээ юм. Тус өрөөг тохижуулснаар аймгийн музей нь олон улсын стандарт шаардлага хангасан үзмэрийн шилэн хорго, музейн зориулалтын гэрэлтүүлэг, үзмэр үзүүлэг дэглэхэд шаардагдах багаж, хэрэгсэл туслах материалтай болсон” гэлээ.

Ч.Лодойдамба агсны музейн үзмэрийг ийнхүү түр хугацаанд сэлгэж, оронд нь Ц.Дашдорж агсантай холбоотой үзмэрүүдийг “Орон нутаг судлах музей”-д байрлуулахаар бэлтгэж буйгаа музейн удирдлагууд нуусангүй.

“Орон нутгийг судлах музей” нь байгаль газар зүй, түүх угсаатан, ардын урлаг, хүндэтгэлийн гэсэн дөрвөн хэсэгтэй бөгөөд хүндэтгэлийн тасагт Ч.Лодойдамба, П.Жасрай, Ж.Авхиа, Ш.Жадамбаа болон тус аймгаас төрсөн төр, нийгмийн зүтгэлтнүүдийн үзмэр байрладаг байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МАН-ЫН ГИШҮҮН(64.119.21.219) 2019 оны 11 сарын 07

НҮГЭЛ ИХТЭЙ ХҮНИЙ ТАЛЫНХАН ТАМХИ ХУДАЛДААЛСАН ХЭДЭН ЦААСНААСАА ЗАСВАРЫГ НЬ ХИЙЖ ИХ ХҮНИЙ ҮЗМЭРИЙГ ЗАЙЛУУЛАХ АЖИЛЛАГААГ МУЗЕЙН ЭРГҮҮНҮҮДТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ !!! ГОВЬ-АЛТАЙНХАН ЯАХААР ИЙМ ОЮУНЫ ДОРОЙТОЛД ОРЧИХСОН ӨЧҮҮХЭН СЭТГЭЛГЭЭТЭЙ , ШУНАГ СУВЬДАГ УЛС БАЙДАГ ЮМ БЭ !!!

0  |  0
ЛУС(59.153.84.210) 2019 оны 11 сарын 07

НҮНЖИГ ИХТИЙН ҮЗМЭРИЙГ ”ЗАЙЛУУЛЖ” НҮГЭЛ ИХТИЙН ХӨЗӨР ЧУЛУУГ БАЙРЛУУЛАХ болоо юу. Мөнгө их зүйлийг шийдэж байгаа ч ҮЙЛИЙН ҮР ГЭЖ нэг юм байдагыг БҮҮ МАРТ ДОЛДОЙНУУДАА.

0  |  0
казино(183.81.168.2) 2019 оны 11 сарын 07

Дашдоржийн тоглодог байсан казино бас хөзрийг тавихаа мартав даа .

0  |  0
Top