Олон нийтийн газарт биеэ авч явах, гэртээ хэний ч нүдэнд өртөхгүй газар байх хоёр огт өөр зүйл. Хүн болгонд өөрийн гэсэн нууц зуршил бий.
Хамраа ухах
Гэртээ ганцаараа байхдаа хамраа ухахад юу нь буруу гэж. Хэнд ч харагдахгүй.
00 дээр гар утсаа оролдон суух
Эрт урьд цагт жорлон дээр сонин уншин суудаг байсан бол одоо 00-ийн өрөөг ч гар утасгүй төсөөлөхөд бэрх.
Өөрийгөө гүүглээр хайх
Хүн болгон ядаж нэг удаа өөрийгөө хайж байсан байх.
Орондоо иднэ
Ихэнх хүн гэртээ ганцаараа байхдаа орон дотроо иддэг нь нууц биш.
Хуучин найз охин, залуугаа олон нийтийн сүлжээгээр мөрдөх
“Ёстой мөрдөж үзээгүй” гэж хэлэх хүн байвал битгий итгээрэй. Салснаасаа хойш гурван жилийн дотор бүгд эксүүдээ юу хийж байгааг фэйсбүүкээр хянадаг гэнэ.
Хогоо хивсэн доогуур хийх
Уг нь сайхан шүүрдээд хогийн саванд хийчхэж болно. Гэхдээ хөргөгч юм уу, хивсэн доогуур нууж болж байхад хэн шүүр, тоос сорогч бариад явж байх билээ.
Хувцсаа үнэрлэх
Мэдээж олон нийтийн газар хувцсаа үнэрлээд байж таарахгүй. Харин гэртээ ганцаар байхдаа цамцаа угаах цаг болсон эсэхийг бид ингэж л мэддэг.
Амьгүй зүйлтэй ярих
Хүн болгон гэртээ байхдаа тавилгатайгаа ярьдаг.
Өөртэйгөө ярих
Хажууд хэн ч байхгүй байхад яагаад өөртэйгөө ярьж болохгүй гэж. Ухаантай хүнтэй ярих сайхан шүү.
Биеэ хэмжих
Эрэгтэй, эмэгтэй нь ялгаагүй бүгд хэмждэг.
Гараараа идэх
Пицца зэрэг гараар иддэг хоолны талаар энд дурдаагүй болно.
Тэнэг селфи
Усанд орох, орондоо хэвтэж байхдаа ёстой л янз бүрээр авна.
Кино үзээд уйлах
Зөвхөн кино үзээд уйлах биш ганцаараа байхдаа уян сэтгэлээ ил гаргаж, яст мэлхийний тухай баримтат кино үзээд ч уйлахад юуны буруу байх билээ.
Аяга тавгаа угаадаггүй
Цэвэр сав суулга үлдэхгүй болтол бохир аяга тавгаа овоолсоор байна. Цай уух аягагүй болсон хойноо бүтэн цаг зарцуулж угаана.
Гэртээ нүцгэн явах
Ганцаараа байхад бохир, уранхай хувцастай төдийгүй нүцгэн байсан ч яадаг юм.
Шалан дээр унасан хоолоо иднэ
“Унаад удаагүй” бол гэртээ ганцаар хүний гол дүрэм.
Сэтгэгдэл ( 0 )