Оочероо солилгүй тайван зогсвол кассад түрүүлж хүрнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 08

Дэлгүүрт ороод кассад дугаарлаж үзээгүй хүн гэж үгүй билээ. Урт оочерт зогсоход уур хүрч, стресст орох нь олонтаа. Ингээд л хажуугийн касс руу харж, тэнд арай хурдан мэт санагдаад л оочероо солино. Гэвч эрдэмтэд судалгаагаар та кассаа сольсон ч хурдан тооцоогоо хийж чадахгүй гэдгийг баталжээ. Тэгэхээр хажуу тийшээ харах биш анхны касс дээрээ л тайван амгалан дугаарлаад зогсож байх хэрэгтэй юм байна.

Харвардын бизнесийн сургуулийн (Harvard Business School) судлаачид дараалалд зогсож байгаа хүмүүсийн биеэ авч явах байдлын талаар 2 судалгаа хийжээ.

Судалгааны багийн дарга Райан Буэлл кассад оочерлож байгаа хүмүүсийг ажиглан, маш олон цаг дэлгүүрт зогсжээ. Дараа нь тэр онлайн асуулт хариулт зохион байгуулахад дэлгүүрт хийсэн дүгнэлттэй нь яг таарсан байна.

Ажиглалт 1: Хэрэв урт оочер байвал сүүлчийн хүн бараагаа орхиод явах маш өндөр магадлалтай. Дарааллын хамгийн сүүлд зогсож байгаа хүн бусад хүнээс 20 хувь илүү бухимдалтай байдаг нь нотлогджээ. Энэ нь хүн өөрийгөө хамгийн сүүлчийн, өөрөөр хэлбэл азгүй амьтан гэж тооцох дургүйтэй холбоотой гэнэ. Компанидаа хамгийн бага цалинтай, эсвэл хамгийн муу байшинтай хүнтэй яг адилхан бодол толгойд нь төрдөг байна.

Ажиглалт 2: Хажуугийн кассад зогсвол дээр юм байна гээд байн байн оочероо сольсон ч хурдан кассад очдоггүй гэдгийг баталсан байна. Харин ч анхны дараалалдаа тайван зогссоноосоо 67 хувь илүү хүлээнэ гэдгийг Буэлл тогтоожээ. Ийш тийш "сэргэлэнтэж" гүйснээс илүү байрандаа зогсож байх нь стресст орохгүй, биед ч сайн аж

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗамынЦагдаа(182.160.37.137) 2019 оны 12 сарын 08

Зам дээр хавчигнаад , давхар шугам даваад эгнээ байраа бариад явж чаддагуй монгол занг болиулах юмсан.Очнеен камер татвар телегчдийн менгеер авсаны хэргийг гаргахгуй юмаа

0  |  0
Top