80 настай хүүгээ асрахаар 98 настай ээж нь иржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

Эх хүүгийн хайраас илүү зүйл гэж энэ хорвоод үгүй. Энд гарах түүх үүнийг баталж байна.

98 настай Ада Китинг 80 настай хүү Томоо асрахаар ахмадын асрамжийн газарт амьдрахаар очжээ.

Адад Томоос гадна Барбара, Маржи, Жанет гэдэг гурван хүүхэд байсан ч бүгд нас баржээ. Ганц үлдсэн хүү Том нь “HE Simm” компанийн зураачаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Байнгын асаргаа шаардлагатай болсон тул 2016 онд “Moss View” гэдэг ахмадын асрамжийн газарт очихоос өөр аргагүй болжээ.

Харин түүнийг сайн асарч байгаа гэдэгт эргэлзсэн ээж нь гэрээ орхиж, асрамжийн газарт хамт амьдран, өөрөө асран халамжлах болсон байна.

Тэд үргэлж хамтдаа байдаг. Ээж хүү хоёр нэг ахмадын асрамжийн газарт хамт байх тохиолдол бараг байдаггүй.

“Би өдөр болгон Томын өрөөнд ордог. Намайг гадуур үсчин яваад ирэхээр тэр хүлээж байдаг. Харахаараа гар сунган угтаж тэвэрдэг. Ээж хүн хэзээ ч ээж хэвээр үлддэг” гэж ээж нь хэлсэн бол хүү Том “Ээж энд хамт амьдардаг болсонд би их баяртай байна. Ээж намайг асран хамгаалж, заримдаа томоотой бай гэж загнадаг” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.141.122) 2019 оны 11 сарын 09

Huurhun ym be. eruul enhiig husiy.

2  |  0
Tseke tseke (188.166.110.200) 2019 оны 11 сарын 08

Yasan hoorhon ym be

2  |  0
Анд(202.21.108.223) 2019 оны 11 сарын 08

Сайхан байна. Уншихад ч сэтгэл огшоом бай5а даа

1  |  0
Hongorzul(66.181.161.31) 2019 оны 11 сарын 08

Ymar huurhun ym be

4  |  0
Top