Энэ өдөр түүхэнд: Цаг агаарын мэдээ уншдаг царайлаг хөтлөгчид

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

Алс тэртээ 1936 оны энэ өдөр буюу 11 дүгээр сарын 11-нд Англид телевизээр анх удаа цаг агаарын мэдээ дамжуулсан юм. Тэр өдрөөс хойш наян жил өнгөрч, цаг агаарын мэдээгүй телевиз гэж байхгүй болжээ.

Цаг агаарын мэдээ бол телевизийн хамгийн уйтгартай нэвтрүүлэг гэж үздэг байсан үе нэгэнт өнгөрчээ. Интернэт дэлгэрсэн өнөө үед цаг агаарын мэдээгээ гар утаснаасаа авч болно. Тэгвэл яагаад хүмүүс цаг агаарын мэдээ үзсээр байгаагийн гол шалтгаан бол энэ.
 


Янет Гарсиа

Янетийн цаг агаарын мэдээг мексикчүүд хөлбөмбөгөөс илүү үздэг гэж ярьдаг. Үүнд гайхах зүйл огт байхгүй. Түүний инстаграм хуудас 2 сая гаруй дагагчтай.
 


Дория Тиллье
 

2013 онд Францын хөтлөгч энэ бүсгүй Францын хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-д шалгарвал чармай нүцгэн шууд нэвтрүүлэгт оролцоно гэж амласан. Амлалтаа ч нэр төртэй биелүүлсэн. Гэхдээ камер их өндөрт байсан болохоор бүсгүйн шүтэн бишрэгчид сэтгэл гонсгор үлдсэн тал бий.


Лилия Петрова
 

2013 онд Лилия Петрова “Оросын үзэсгэлэн” тэмцээний хоёрдугаар байрт шалгарсан. “Россия 24” телевизийн цаг уурын мэдээ түүнийх.


Жеки Гуэрридо
 

Пуэрто Рикогийн энэ гоо бүсгүйг та хэдэн настай гэж бодож байна? Тэр арваад жил цаг агаарын мэдээ танилцуулж байгаа бөгөөд энэ жил 42 настай.


Индра Петерсонс
 

Америкийн CNN телевизийн цаг агаарыг маш олон хүн үздэгийн гол шалтгаан нь Индра. Агаар мандлын физикийн сэдвээр бакалавр цол эзэмшсэн, АНУ-ын Цаг агаарын албаны гишүүн хүн.


Б.Аригун
 

“Боловсрол” ТВ



ТВ-ИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ШИЛДЭГ ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
 

Америкийн “The Weather Channel” сувгийн “Флоренс” хар салхины тухай бэлтгэсэн мэдээ цаг агаарын мэдээнд хувьсгал авчирчээ.
 


Үзсэн хүн болгоны толгойд цаг агаарын мэдээг ийм сонирхолтой хийж болдог юм байна гэсэн бодол төрсөн нь ойлгомжтой. Хар салхины аюулыг харуулахын тулд тус телевизийн ажилтнууд компьютероор хотын гудамж хийж, хөтлөгч голд нь зогсоод ярьж байлаа. Мэдээг үзэж байхдаа хөтлөгч бүсгүйг усанд автах вий гэж санаа зовнитол бодит мэт хийжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
H(66.181.167.186) 2019 оны 11 сарын 12

Huurhun gehdee maygtai hutlugch shig haragddag

0  |  0
Top